“Хамгийн тэнэг үйлдлүүд бол хоёр гараа хармаандаа хийж яваад бүдрэх, салхины өөдөөс шээх ... гэх мэтээр үргэлжлүүлээрэй манайхаан” фэйсбүүкийг тун ч сонирхолтой амттай болгож байгаа хүний наргианаас эш татав.
Асуух юу байх вэ, шог зураач С.Цогтбаяр өдөр болгон тун хоржоонтой онигоогоор цахим найзуудаа дайлдгийг бараг мэдэхгүй хүн үгүй болсон байх. Түүний найзууд бур 5000 дөхөж яваа шүү. Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх хүндтэй цол, тэмдгээр авьяасаа мялаалгасан ч тэрийг нь фэнүүд нь мартсан мэт шог зураачаар нь л овоглох дуртай.
Нийслэлийн Соёл урлагийн газрын зөвлөхөөр ажиллах болсон С.Цогтбаяр хэзээ ч хошигнохоо мартана, хошигноход цаг зав гаргахгүй байна гэж үгүй. “Сурсан занг сураар боохгүй” гэж аргагүй үнэн үг юм даа.
Ингээд түүний “Дэмидбаатар”-уудаас сонирхоцгооё.






Д.СЭРГЭЛЭН
Сэтгэгдэл байхгүй байна