Ч.Ундралын сэргэлт

Энэ бүсгүйг бид хэзээнээс мэднэ. Хөтлөгч байхдаа “Тавилан” киноны танхил бүсгүйн дүрээр бидэнтэй учирч байсан тэр мөчөөс хойш он цаг урсан одсон ч нөгөө л янзаараа.

Түүний талаар авааль нөхөртөө орхигдон гээгдэж алс холын АНУ-г зорилоо гэх шуугиан харин ч удалгүй намжсан.

Телевиздээ эргэн ирж, дэлгэцийн бүтээлд тоглож Ч.Ундрал алдсан цагаа нөхөхөөр цуцалгүй хөдөлмөрлөж байна. Нэг үе сэтгэл санаа нь тогтворгүйтсэн ч топ Э.Одгэрэлийг дагаж балетаар хичээллэн өөртөө ихэд анхаарал тавьсан түүний зүтгэл талаар болсонгүй.

Үргэлж олны анхаарлын төвд байдаг олны танил хүн гэдэг утгаараа түүнийг хаа ч явсан “нүд” дагадаг. Хувийн амьдралд нь өөрчлөлт гарахад бүү хэл, багахан сэв суух үг цухуйхад эмзэглэхийн хэцүүг гэр бүлтэй хүн бүр бэлхнээ мэднэ.

Дуулиан үнэн ч байсан худлаа ч байсан Ч.Ундрал асуудлыг сэтгэлийн хаттайгаар даван туулж чадлаа. Тэр хэзээ ч гундахгүй, үргэлж сайхнаараа эрч хүч дүүрэн амьдардаг бүсгүй бололтой.

Д.СЭРГЭЛЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025