МУГЖ Н.Төмөрхуягт байр авч өгнө

Саяхан Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялааж, ард түмэндээ уран бүтээлээрээ бэлэг барина гэж амлаж байсан дуучин Н.Төмөрхуяг амлалтаа биелүүлж удахгүй тоглолтоо хийх гэж байна.

Түүний ард түмний дунд хит болсон “Хорвоод ганцхан ээждээ” дууныхаа нэрээр нэрлэсэн тоглолтод энэ сарын 19-нд болох юм байна.

Харин тоглолтыг зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж тоглолтынхоо талаар мэдээлэл хүргэлэл. Энэхүү хэвлэлийн бага хурлаар МУГЖ Н.Төмөрхуяг, Хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, МУУГЗ Б.Бямбабаяр, Анир студын захирал, хөгжмийн зохиолч, найруулагч, МУСТА Б.Алтанхуяг нар мэдээлэл хүргэсэн юм. 

Тоглолтод МУСТА Д.Балдан хамтран оролцох юм байна.

Хамгийн гол нь тэд энэхүү тоглолтынхоо орлогоор гавьяатдаа байр авч өгөх зорилготой байгаа юм байна.

“Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг өөрөө аялгууг нь зохиож эгшиглүүлсэн олон сайхан дуутай гавьяат маань одоог хүртэл өөрийн гэсэн орон сууцгүй аж.

Тэгэхээр тоглолтыг очиж үзвэл сэтгэлд хоногшсон сайхан дуунуудаа сонсохоос гадна шинэхэн гавьяаттай орон гэртэй болгох буян болох юм байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

А.АНУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025