Univision-д хүргэх үг

Сонин юм шүү. “Хоттой хонь мянга хүрэхээр алж идэх юм олдохоо байдаг” гэдэг шиг телевизийн сувгийн тоо 90 хол давчихаад байхад эргүүлээд эргүүлээд үзэх юм олдохгүй үе олонтой тохиолдоно. Ийм үед яах вэ гэдгийг Univision, Skymedia бидэнд шийдэж өгөөд багагүй хугацаа өнгөрч байна.

Түрээсийн кино, Браво!

Кино театрт тэр бүр хүн болгон кино үзэж амжихгүй үе бий. Цаг таарахгүй, эсвэл тэгтлээ театраар хэрэн хэсэх нас нь биш, эсвэл нялх хүүхдээ гэртээ хардаг ээжүүд гэхчлэн нэрлээд байвал олон хүн театрын гадна үлдэнэ. Одоо бол гэртээ IPTV тавиад л бүх юм ОК. Дуу дүрсний өндөр нягтрал сүүлийн үеийн хавтгай зурагтаар бол эгээ л кино театрт мэт сэтгэгдэл төрөхүйц сайхан мөч бидний амьдралд нэвтрэв ээ. Эхэндээ ч нөгөөхөөрөө гайхуулдаг байлаа. Гэрт зочин ирвэл “Манайх IPTV-тэй шүү дээ, танай тэнд тавигдаагүй гэлүү? Миний найз шинэ монгол кино үзэх үү, Bloomberg ” үзэх үү гэж ирээд л. Заримдаа гэр бүлээрээ амралтын өдрөөр үзэж амжаагүй шинэ монгол кинонуудыг үзэж өдөржин тухлаад л.

Гэтэл хэрэг бишдэв ээ. Сарын төлбөр тамтаггүй их гарч сүүлдээ яг хэн ямар кино үзээд байгаа нь хяналтнаас гарав. Мэдээж IPTV-тэй гээд өдөржин гэртээ хэвтээд байлтай биш ажил төрөлдөө явна. Эзгүй байх хойгуур балчир дүү маань найз нартайгаа найрладаг, эсвэл бид хэт догдолсондоо өөрсдөө ч анзааралгүй лимитээ хэтрүүлдэг. Нэг сар, хоёр сар өнгөрөхөд хүмүүс “-Танайх ямар кабельтай билээ?” гэж асуухад ”Univision” гэж хэлэхээс айдаг болов. Урьдныхаасаа арай дууны өнгөө намсаад дуулдах төдий “IPTV” гэж амандаа бувтнана.

Монголын уран бүтээлчид театраас киногоо буумагц IPTV-д өгдөг болсон нь үзэгчдийн дунд бас хүлээлт үүсгэнэ. “-Тэр киног үзсэн үү?”, “-Өө IPTV-д тавигдахаар нь гэртээ л үзчихье. Театрт үзсэнээс хямд шүү дээ” гэж хариулах хүн олон таарна. Нээрээ л хямд.

Гэтэл ачир дээрээ хөөрхий муу кино уран бүтээлчид ер нь кино театрууд болон IPTV-д ямар гэм хийв ээ?

Театрт бүтээлээ гаргахдаа ашгийнхаа 55, IPTV-д тавихдаа 50-70 хувийг татаасанд өгдөг байна. Тэгээд бас болоогүй ээ. Киногоо миалуулж, миалуулж видео санд тавигдсан АНУ ч юм уу гадаад кино 4500 байхад монгол нь 1500-4000 төгрөгийн үнэлгээнд ёстой чардайж байж хүрнэ. Манайхан киночдыг ам л ангайвал өөдөөс нь хэлдэг ганц үгтэй. “За та нар Америк шиг мундаг уран бүтээл хийдэг болчихоод мөнгө нэхээч” гэнэ. 300 сая хүн амтай улсыг, зах зээлийг гурван сая хүн амтай оронтой харьцуулж ижил жингийн туухай тавих нь хачирхам.

Бодоод байхад бид дандаа бие биенээ элэг барина. Тэгснээ гадны юм, гадаад хүн гэхээр зангиагаа тэгшилж, царайгаа төв болгон харцаар нь бөмбөрөхөө хэзээ болих юм бол? Ингэснээрээ өндөр өртгөөр бүтсэн гадаад киног хямд гаргаад өг гэж байгаа юм биш. Монгол уран бүтээлчдээ ч гэсэн адилхан дэмжээч гэх гэсэн юм. Яг үнэндээ видео санд орж байгаа ихэнх үзэгчид шинэ монгол кинонуудыг үзэх гэж нэгдүгээр хайлтаа хийдэг. Харин шууд гадаад киногоор хайлтаа эхэлдэг нь харьцангуй цөөн байх шүү.
Эцсийн эцэст хаа байсан Европын киночдод их ашиг гаргаж үнэнчээр төллөө гээд тэд биднийг нэг их үнэлж хүндлээд “Дараа Монголд л киногоо хямд нийлүүлье. Хөөрхий амьтад манай бүтээлийг үнэхээр сайн гаргаад байна. Ядаж нэг ч гэсэн жүжигчнийг нь авья” гэх нь юу л бол. Ёстой нөгөө “Дорноговь Симба хамтлаг туршлага солилцохоор ирлээ” гэхэд үл тоодог шиг “гошин” шог болох биз.

Монголын кино урлаг нэг үеэ бодвол хөгжиж, сэргэж байна. Бид бүгдээрээ нэгэн сэтгэлээр өөрийн юмаа өөд нь татах, үнэлэх сэтгэлтэй байхын төлөө хумсын толион чинээ сэтгэл ядахдаа гаргамаар. Монгол кино, европ киноны үнэлгээг адил тэнцүү тавья. Таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэдэг шүү дээ. Ямартай ч гэрээр нэг CD бөмбөрч, “DVD дээр энэ CD унших болов уу яах бол” гэж толгойгоо ажиллуулан байж CD авдаг байсан тэр үеийг халсан IPTV-д баярлалаа. Гэхдээ монгол киночдынхоо үнэлгээг эргэж нэг хараасай.

У.ЦАХИРМАА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (17)

  • Зочин
    mongol kinogoo unii ni nemuulie hereglegchde geed bgmu hutsaj bgmshu mongol kino yaag neg hevende togtsson yag l neg arga baril uzej bhd l daraa ni yaah ni todorhoi bdg eroosoo hogjihgui kino hiij bga ulsuud bol zugeer l 76s dutahgui luivarchid kino gedeg chin uil yavdal ni taashgui bvl goeshde manai kinochid setgelgui zugeer l het mongonii hoinoos guij bna bur oshoo uniig ni hyamdruulval taarna ted denduu ih olj bga
    2017 оны 11 сарын 06 | Хариулах
  • Хэрэглэгч
    Юнивижн муухай хульхи болжээ!!! Анх 29900₮ гэрээ хийгээд дараа нь буцааж үздэг үйлчилгээ авч сард 34600₮ төлдөг болсон, энэ оны 4 сард зуслан гарахдаа нэмэлт үлчилгээг хаалгая гэж мэдэгдсэн боловч 8 сар хүртэл хааж өгөхгүй илүү мөнгө авсаар л байна!!! 4-8 сарын хооронд 4 сарын турш аваагүй үйлчилгээний үнийг авсаар л байх юм!!! Ялихгү муу жижиг залилан хийдэг аргатай юм байна шүү!!!!!
    2017 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Юнивишн үнэндээ хэрэггүй. Интэрнэтийн дата маш бага, илүү дата авахад бас л мөнгө төлнө. Тэгээд бодохоор сарын төлбөр нь дийлдэхгүй. Би Юнивишн таслуулаад өөр компөни хэрэглэж байгаа. Хамаагүй дээр
    2017 оны 06 сарын 16 | Хариулах
  • Zochin
    Shuumjlelunen shu tulbur duusanguut haachihaadtuluugyi 1hoetr honogiig daraaaraa nuhuud yzuuldeggyi12 saraar bodvol 1sariin tulbur lyivarddag gesen ug
    2017 оны 06 сарын 16 | Хариулах
  • зочин
    Юнивешн гэрээ зөрчиж дураар үнэ нэмж байна . 29900 төг гэж гэрээ хийгээд 33000 төг болгосон нь ээлжит хулхи. Хэрэглэгчээ хуурах хэрэггүй. Та нар хэрэглэгчийн итгэлийг алдаад эхэлбэл доош унана. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газарт хандах нь зөв. Мөн иргэний хэргийн шүүхэд хандаж илүү төлбөрөө нэхэмжилж болно.
    2017 оны 06 сарын 15 | Хариулах
  • монгол
    UNIVISION- татгалзах цаг болжээ..хэрэглэгчдээсээ асуулгүй суурь хураамжаа нэмсэн байна лээ,манайх 29900 байсан,шууд 33,000 болгосон байна лээ,,ингэж монополдож болохгүй ,,,утсаар хэлэхээр тоох ч үгүй байх юм... яах ёстой вэ...Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газарт хандах уу...
    2017 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин
    монголын кино гэж амар мөнгө олох гэж ангалзаж алцганасан бөгсөө чирсэн охид орилж хашгиран онгирон гүзээгээ чирсэн бяруунцарууд хэл яриа авах юм байхгүй ямарч итгэл үнэмшил байхгүй дуураймал хуулбарласан хулгайлсанаа кино гэдэг бөлгөө
    2017 оны 03 сарын 30 | Хариулах
  • зочин
    Юнивишн тавиулах гэсэн юм.одоо ямар хямдралтай байгаа вэ?
    2016 оны 07 сарын 09 | Хариулах
  • Ayalagch
    Ayalliin chirgvvl machinaa 8993-0234- t zalgaad l zoriulaltiin asartai ni songoodol ZUN saihan ayalchgaah uu
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • zochin
    gatsna ,tasrana gedgiigch uzuulj ugnu duu
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • zochin
    kino sangaas kino uzeheesch aidag.uzdeggui baihadl tulbur undur garaad baihad.
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • zochin
    tiishdee,univision-ii utasnii tulbur aimaar undur gardag,Sard unegui yarih erhtei gedeg hernee ter erhee yarij duussiimuu guiyuu gemeer haa neg yarij baihadl tulbur ni ih garaad baidag.bas uy uy tag bolno.utastai hernee humuus tanai geriin utas bolohgui baina gene.tegsen hernee tulburn bainga undur garna.
    2014 оны 05 сарын 23 | Хариулах
  • зочин
    Утсаараа яривал өнгөрөө юнивишны суурин утас сард хэдэн төгрөгийн суурь лимиттэйг мэдэх ч юм алга ерээс ярихгүй байхад л зөндөө төлбөр гараад байдаг ч юм шиг Учраа олохоо ч байлаа мэдээлэл өгч байгаа юм алаг холбож өгөөд л с ураг тасраа
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • зочин
    Утсаараа яривал өнгөрөө юнивишны суурин утас сард хэдэн төгрөгийн суурь лимиттэйг мэдэх ч юм алга ерээс ярихгүй байхад л зөндөө төлбөр гараад байдаг ч юм шиг Учраа олохоо ч байлаа мэдээлэл өгч байгаа юм алаг холбож өгөөд л с ураг тасраа
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • Б Ганбат
    univision sky media 2 гэр хороололын айлуудад тавьж өгөөч тавиулах хүсэлтэй айл маш олон байгаа шүү.
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Dandaa shugam ni gemtsen tasarsan hulchil ochii ch geh shig bas l hezuu shuu. Uhraaj uzej bsanaa genet l dahiad ehnees ni ehleed unana. Utasaa reception-uud ni ogt avahgui yostoi balai. Ajilaa hiihgui. Gemtel garval nogoo heden recption -uud ni utasaa hondii tavichihna yostoi asuudaltai gazar shuu.
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Хэрвээ хүүхдүүд чинь үзээд их гаргаад байгаа бол видео сангаас үзэх контентдоо хязгаарлалт хийж болно, Админ эрхээ үүсгэж болно. Яаж л бол яаж шийдэж болно. Ингэж үглэж Юнивишн нэмцэн юм шиг ярихаа болимоор юм.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин
    IPTV-ний төлбөр үндэслэлгүй өндөр гарна гэж байхгүй ш дээ. Та нар бодоод үзээч. Бүгд тогтмол сарын суурь хураамжтай. IPTV дангаараа гэхэд 9900 төг байгаа. Хэрвээ хэрэглэгч өөрөө контент үзэхгүй IPTV-ээ үзээд байвал 9900 л гарна шүү дээ. Өөрсдөө баахан контент кино үзэж төлбөрөө их гаргачаад Юнивишн албаар төлбөрийг нь нэмээд, төлбөр дээр нь ажиллаад байгаа юм бшиг юм ярих юм. Хүсвэл ямар кино хэзээ хэдэнд үзсэн дэлгэрэнгүйгээ харж болно шүү дээ.
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • hh
    manaih bas hereglegch zugeer sain gardag manai mongolchuud neeree sonin humuus shuu dandaa neg negende ataarhaj hiij butej bgaag ni muulj kaif avdiin bhdaa
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • So bin
    Кабел тавиулаад з сар болж байна. Толбор Нь их ондор грач байна. Ажиллаад байх шигээ. Манайд надаас оор телевизор узэх хун байхгуй ш Дээ
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Юнивш худлаа шоо
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025