Хэрвээ түүний твиттертээ илгээсэн дохио үнэн бол бид гурван жилийн дараа дуучин Аделийн хоёр дахь цомгийн барааг харж магадгүй байгаа юм.
Гурван жилийн өмнө тэрээр насныхаа тоогоор “21” хэмээн нэрлэж байсан цомгоо гаргаж 30 сая хувь борлогдон рекорд амжилт тогтоож байсан. Тэгвэл бид магадгүй бас нэг насныхаа тоогоор нэрлэсэн цомгийн эзэд болж болзошгүй байна.
Учир нь тэрээр саяхан 26 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхийн өмнө “Баяртай 25 нас минь. Оны төгсгөлд дахин уулзацгаая” хэмээн жиргэсэн аж. Үүнээс үүдэн фэнүүд нь түүнийг оны төгсгөлд “25” хэмээх цомогоо гаргаж магадгүй хэмээн битүүхэн горьдох болсон байна.
Б.ЛХАГВА
Сэтгэгдэл байхгүй байна