Монголын олны танил сайхан хосуудын тоонд зүй ёсоор багтдаг нь дуучин Б.Амархүү, загвар өмсөгч найз бүсгүй О.Ариунзул нар билээ.

О.Ариунзул нь дөнгөж 20 гараад явж байгаа залуухан бүсгүй. Дуучин маань хайртай бүсгүйдээ 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний 00 цагт он солигдох мөчид сүйн бөгжөө барьж “Эхнэр минь болооч” хэмээн албан ёсоор гуйж байсан.
Гэвч О.Ариунзул ямар нэгэн хариу хэлээгүй л байгаа. Гэхдээ хайрандаа үнэн ч гэдгээ харуулж О.Ариунзултайгаа одоо ч гэсэн хамт хөтлөлцөөд хаана ч цуг гээд явах болсон. Хосууддаа амжилт хүсье.

Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (14)