Нора Дагвын брэндлэг эгч

Твиттерт өөрийнхөө зургийг тавьсан биш “Бурхан минь энэ амьтанд хөх хайрлаач” гэж хэлсэн нэг нөхрийг Нора Дагва барьж идэнгээ л алдав. Хөөрхий тэр нь ч загварын мэдрэмжгүй амьтан саалийн үнээ шиг хүн загвар өмсөхийг хаана ч харсан юм. Тэр өдөртөө шуугиад өнгөрөв.

Харин энэ дэгжин хээнцэр хатагтай бол дэлхийд Монголын нэрийг гаргасан модель Нора Дагвын эгч Дээгий юм. Харь оронд бэрлэж, гадаад нөхөртэй бүсгүйчүүдийн тоог нэгээр нэмсэн Дээгий эх орондоо төдийлөн ирээд байдаггүй. Товчхондоо, эднийхэн дэлхийгээр нэг тарсан хүмүүс бололтой.

Нора Дагва ч Монголд загвар өмсөгчдийн ханш муу гээд хилийн чанадад түлхүү ажиллаж байгаа харагддаг.

Хаана хангалуун амьдрал, боломж бололцоо байна тэнд “үүр”-ээ засах нь хэн бүхний сонголтын хэрэг юм даа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025