“Гурван охин” хамтлагийн ахлагч Д.Солонготой нэг хэсэг нэр холбогдож нэлээд дотносож байсан “Апу”-гийн захирал Г.Батхүүгийн бага хүү Ганбат дуучин бүсгүйг мисс бүсгүйгээр сольсон нь энэ.
Дээдсийн хүрээнийхэн дундаа шаггүй боловсролтой ч хүүхэмсэг нэгэн гэгддэг мань эр энэ удаа загвар өмсөгч бүсгүйтэй хаана ч хөтлөлцөн явж харагдах болсон.
Баян айлын бэр болсон загвар өмсөгч Д.Шүрэнцэцэг сүүлийн үед олон хөлийн газар явж харагдахаа больсныг бодвол хосууд тун удахгүй хуримын зар дуулгаж мэдэх нь гэж ойр тойрныхон шивэр авир хийж байна.
Харин дуучин Соло гэр бүлтэй бизнесмэн эрийг нөхрөөрөө сонгоод байгаа гэнэ лээ.

М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна