Жекман эр хүний “бахархал”-аа алдах дөхжээ

“Икс хүмүүс” бол хорон санаатнуудтай тэмцэж хүн төрөлхтнийг аюулаас аврах хүнд хэцүү даалгаврын эзэд. Тэгвэл тэдний дүрийг бүтээдэг жүжигчид маань ч багагүй аюул эрсдлийг дагуулж байдаг гэдгийг саяхан болсон нэгэн хэрэг гэрчилсэн байна.

Алдарт “Икс хүмүүс” киноны шинэ анги болох X-Men: Days of Future Past киноны зураг авалтын үеэр Австралын алдарт жүжигчин Хью Жекман эр хүний тооноос хасагдах шахсан аж. Тэрээр киноны нэгэн нүцгэн хэсгийн зураг авалтын үеэр төмөр сарвуугаараа нууц эрхтэнээ зүсч гэмтээхээ шахсан гэнэ.  

Тухайн  хэсгийн зураг авалт маш чухал байсан учраас уг нь зураг авалтыг хаалттайгаар хийх ёстой байж. Гэвч санамсаргүй алдаа гарч, зургийн багийнхан талбайд байж таарчээ. Энэ талаар  үргэлжлүүлэн Хью Жекман “Би гүйж байгаад яг булан эргэтэл тэнд зургийн багийн эмэгтэй гишүүд цуглачихсан байсан. Би сандрахдаа төмөр сарвуу зүүсэн байгаагаа ч мартаад нууц эрхтнээ халхлахыг оролдсон. Аз болоход төмөр сарвуунууд гуяны минь дотор талыг зүсч орхисон” хэмээн ярьжээ.

Одоо жүжигчин маань зөвхөн хуванцар сарвууг л зураг авалтдаа ашиглах болсон байна.

Ер нь иймэрхүү хачин жигтэй явдлууд жүжигчнийг маань байнга тойрдог гэхэд болно.

Нэг удаа Хьюг зааланд бэлтгэл хийж байх үед гартаа цахилгаан сахлын машин барьсан эмэгтэй дайрч байжээ. Түүнийг цагдаа нар барьж байцаалт авахад “Би түүний сахалтай байхыг үзэн яддаг” хэмээн мэдүүлэг өгсөн байна.

Мөн түүнийг бэлтгэлийн заал руугаа орох гээд явж байхад нэг эмэгтэй “Хоёулаа гэрлэнэ биздээ? Тийм ээ?” хэмээн шалж сандаргаж байжээ.

Б.ЛХАГВА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025