Олноос онцгой юм ярьж, үйл хөдлөлөөрөө “ангайлгадаг” хэсгийнхнийг “Мөрөөдлийн багийнхан” гэж нэрийддэг. Арго багш, Чингисийн удмын хан хүү Давааням, эзотерикч Бат-Отгон нар “Dream team”-ийн гол дүр \ байсан цаг саяхан. Гэвч хуучны юм ул болох цаг иржээ.

Энэ бол “Dream Team”-ийн шинэ гишүүдийн зураг гэнэ шүү. Орифлэймийн Оюунгэрэл нөгөө дэлхий сөнөх шуугиант жилээр лаа, монгол гэрийн маркетингийг тун амжилттай хийснээрээ багийнхаа нэрийг өндөрт өргөсөн удаатай.
Тэдний шинэ имиж, багийн ерөнхий бүрэлдэхүүн танд ямар санагдаж байна? Манайхан аргагүй л дэлхийн жишигт нийцдэг, онцгой хүмүүс гэсэндээ энэ төрлийн зураг авалт моодонд орж байгааг соргог мэдэрч шүү.
Харин энэ багт шинээр хэнийг нэмэхээ одооноос бодоход илүүдэхгүй. Зарим үед эднээс супер хүмүүс УИХ-ын ангид ч харагдах болсон шүү.
Д.СЭРГЭЛЭН
Сэтгэгдэл (1)