ТВ5 телевизээр овоглогддог сэтгүүлч Л.Дөлгөөн усан спортоор багаасаа хичээллэсэн, усан спортын дэд мастер цолтой тамирчин гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.
Тэрээр өнгөрсөн сард Эрдэнэт хотод болсон Мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 3 алт нэг мөнгөн медаль хүртэж, дельфин сэлэлтийн төрлөөр Канадын Монтериал хотноо болох Дэлхийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзол хангасан байна.
Дашрамд дуулгахад, Америкт үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалсан телевизийн сэтгүүлч бүсгүй, “MCS property” компанид ажиллаж байгаа юм билээ.
Түүнийг ерөнхийлөгчийн сонгуулиар гэнэтхэн МАН-ын нэр дэвшигчийн нэвтрүүлгийг хөтөлж гарч ирэхэд “Нам дагаж хөлжих нийтийн жишгийг дагалаа” гэж яригдаж байсан.

Хөтлөгчийн хувьд үүргээ гүйцэтгэсэн бөгөөд ямар нэг байдлаар улс төрд хөл тавьсан хэрэг биш байсан аж.
“Bloomberg Mongolia” телевизийн урилгаар эх орондоо ирэхдээ Л.Дөлгөөн хөөрхөн хүүтэйгээ ирсэн байна. Хувийн амьдралын хувьд ихэд нууцлаг Л.Дөлгөөн АНУ-д хувийн компанитай Монгол залуутай амьдралаа холбосон аж. Улмаар нөхөр нь ажлын шаардлагаар АНУ-д түр үлдэж, түүний хувьд эх орондоо түрүүлж ирээд байгаа нь энэ юм байна.
Гранд сэтгүүл.№44
Сэтгэгдэл (3)