“Боролдой”-н хатан

Монголын рекламны “мангас”-уудын загалмайлсан эцэг, багш хэмээгддэг “Боролдой” С.Мягмар өдгөө Black box театртаа дэлхийн сонгодгуудыг толилуулж буй.

Театр зочилсон хэн бүхнийг найрсаг угтаж мэндчилэх түүний гэргий Одончимэг, театрынхаа техникийг хариуцан ажилладаг хүү М.Боролдой гээд эднийхэн гэр бүлээрээ их урлагтай амьдралаа холбосон хүмүүс.

Өнгөн талд С.Мягмар л бүх ажлыг удирдаад яваа мэт боловч ачир дээрээ гэргий Одончимэгийнх нь үүрэг асар их.

Хоёр сайхан хүү төрүүлсэн энэ хатагтай нөхрийгөө алхам тутамд нь залж чиглүүлж явдаг гэх юм билээ.

Он цагийн урсгалд хувцаслалтын хэв маяг нь ч ижилсээ юу гэлтэй хосууд маань хаа л бол хамтдаа явдаг.

Хүчирхэг эр хүний ард нэг хүчирхэг, хатан ухаант эмэгтэй байдаг гэдэг үгийн бодит тусгал энэ хоёроос харагдаж байна шүү.

Д.Сэргэлэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025