Дээрэмчин “Цахиур чулууныхан”

Калифорниа мужийн Сакраменто хотын нэгэн номын дэлгүүрийг дээрэмдсэн дээрэмчин залуусыг тун сонирхолтой байдлаар шийтгэсэн байна.

Өсвөр насны хэсэг залуус өнгөрсөн арванхоёрдугаар сард “World’s Best Comics and Toy’s” зурагт номын дэлгүүрийн нүүр царай болсон та бидний сайн мэдэх “Цахиур чулууныхан” хүүхэлдэйн киноны Фрэдийн унадаг “Flintmobile” машиныг хулгайлсан байна. Гэсэн ч тэднийг камерийн бичлэгний тусламжтайгаар барьж чадсан байна.

Хулгайлагдсан машин бүрэн бүтэн олдсон бөгөөд хамгийн гайхалтай нь дэлгүүрийн эзэн Дэйв Дауни залуусаас ямар нэг төлбөр нэхэж шийтгэлгүй, харин хариуд нь тэднийг хүүхэлдэйн киноны гол дүрд хувиран дэлгүүрт нь нэг өдөр ажиллахыг хүсчээ.

Жил бүрийн тавдугаар сарын эхний бямба гариг уг номын дэлгүүрийн хамгийн завгүй өдрүүдийн нэг байдаг. Учир нь энэ өдөр номын дэлгүүрийн үйлчлүүлэгчиддээ үнэгүй зурагт ном тараадаг юм байна.

Тиймээс энэ өдөр гурван залуу маань “Цахиур чулууныхан”-ы дүрд хувиран гудамжинд бүжиглэж, дуулж үйлчлүүлэгчдийг татаж өглөөний арван цагаас оройн долоон цаг хүртэл ажиллажээ.

Хулгайч залуусыг нэг 17 настай Бредли Уйлмагийн дүрд хувиран ажилласан бөгөөд хотын нэгэн мэдээний сурвалжлагчид ярилцлага өгөхдөө “Бид ямар нэг энгийн шийтгэл хүлээхээсээ илүү тэдэнд ямар нэг зүйл хийж өгөх болсондоо баяртай байна” гэж хэлсэн байна.

Б.ЛХАГВА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025