“Мөөмтэй пионер”-ын дүү

Хүүхдийн төлөө үндэсний газраар овоглон улс төрд түүчээлж явсан Н.Болормаагийн дүү Н.Баярмаа эгчтэйгээ хэр адилхан байна?

 МҮОНТ-д нэг насныхаа амьдралыг зориулж яваа энэ хатагтайг чадварлаг хөтлөлтөөр нь үзэгчид андахгүй.

Улс төрийн ертөнцийн “гологдсон хүүхнүүд”-ийн эгнээнд хэдийнэ орсон Н.Болормаа одоо ажин түжин байх болж. Харин телевиздээ жин дардаг Н.Баярмаа чадвар тэтгэвэрт гардаггүйг харуулж залуу хөтлөгчдөд тийм ч амар байр сууриа тавьж өгөхгүй гэдгээ харуулсаар байгаа шүү.

Эфирт гарахдаа өнгө өнгийн хүзүүний гоёмсог алчуурнаас салдаггүй Н.Баярмаа энэ удаад харин хэв маягаа эвдсэн байна шүү.

Д.СЭРГЭЛЭН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025