“Баян” Баясаа

“Үргээлэг” их хотыг хуйлруулж буй даацтай уран бүтээл болох нь кино театрын танхим пиг үзэгчтэй байгаагаас харагдаж байна. Энэхүү уран бүтээлд нэгэн “битүү морь” гарч ирсэн нь жүжигчин Ж.Баясгалан. Уг нь тэр “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Бодлын хулгайч” кинонд тоглож байсан боловч нэг л сэтгэлд тод үлдээгүй байсан юм.

Үзэсгэлэнт гэргий, бяцхан хүүтэйгээ улаан хивсэн дээр алхсан Ж.Баясгалан Hollywood smile гялалзуулж, эргэлдсэн давхраатай алаг нүдээр мишээх нь содон. Эднийхэн тэр чигээрээ “нүд”.

Түүний гэргий Э.Мөнхтуяа бүжигчин бөгөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг дүүргэсэн юм билээ. Улаан хивсний ёслолд зориулж чамгүй өндөр үнээр авсан даашинз нь үнэхээр ч нүнжигтэй харагдаж байгаа биз.

Ж.Баясгалан уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг бөгөөд бийлэгжүү нэгэн. Найзуудынхаа уран бүтээлийг спонсорлоход гар татдаггүй түүнийг “Баян Баясаа” гэж зарим нөхөд нь хошигнодог юм билээ.

Урлагт нэг ч гэсэн баян хүн байх муу нь юу байх вэ. Сайн уран бүтээлд мөнгө харамгүй зараарай, Баясаа!

У.ЦАХИРМАА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Saihan ger bul baina,saihan ch busgui baina.Az jargal husey.
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • zochin
    Amnii bilgees ashdiin bileg Urlagiinhnii dotor bayan hun yaagaad baij bolohgui gej Urlagaa sain demjij baigaarai amjilt husue
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Za yrshigaa Bayan baysaa brand gargahnuu
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • хи хи хи-д
    яадгын битгий атаарх, баян л хүн байгаа биз
    2014 оны 05 сарын 05
  • хи хи хи
    баян баясаа ч гэх шиг, яг даа
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
    • хи хи хи-д
      яадгын битгий атаарх, баян л хүн байгаа биз
      2014 оны 05 сарын 05
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025