Жүжигчин Ууганаа секси залуу мөн үү?

Grandnews.mn сайт “Хэн нь хамгийн секси вэ” гэсэн санал асуулгыг явуулж буй. Энэхүү санал асуулгад дуучин Д.Болд, Дуучин Д.Болд, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл урлагийн газрын дарга Н.Оргил, жүжигчин Г.Эрдэнэбилэг, жүжигчин Б.Амарсайхан нар өрсөлдөж байгаа билээ.

 

 

 

Овог нэр: Доржсүрэнгийн Болд

Төрсөн он сар өдөр: 1978.11.16-нд Улаанбаатар хотод төрсөн

Гэр бүл: Эхнэр, 2 хүү, охины хамт амьдардаг.

Хар залуугаараа Монгол Улсын Төрийн соёрхол хэмээх нэр хүндтэй шагнал авсан дуучин Д.Болд долоон цомог, бие даасан том тоглолт гурван удаа хийсэн, “Монгол поп” урсгалыг дэлхийн хэмжээнд гаргахыг мөрөөдөж явдаг.

Үе үе булчинлаг бие хаагаараа гайхуулж, хувцаслалт, стиль имижээрээ урлагийнхан дотроо тэргүүн эгнээнд явдаг түүнд Монголд анх хөвгүүдийн хамтлаг байгуулагдан гарч ирэхэд охидыг хуйлруулж, дурлалын шүтээн болж явсан үе бий. Өдгөө ч олны анхаарлыг татсан залуу хэмээн нэрлэгдэж байна.

Д.Болд “Гранд рейтинг” санал асуулгад 4,1 хувийн санал аваад байна. 

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл урлагийн газрын дарга Н.Оргил

Ургийн овог: Оргил Махаан
Овог нэр: Нарангэрэлийн Оргил
Төрсөн он сар өдөр: 1974 оны 7 сарын 27-нд төрсөн.
Гэр бүл: Эхнэр, охины хамт амьдардаг.

Дуучин Б.Сарантуяагийн алдарт “Мартья” дууны клипэнд тоглож олны анхаарлыг татаж байсан Н.Оргил эдүгээ яамны хэлтсийн дарга томоотой эр болсон. Өвөрмөц эрлийз төрх, мөн л өвөрмөц содон хувцаслалттай Н.Оргил манай шалгаруулалтад  10,7 хувийн санал аваад байна.

 

УДЭТ-ын жүжигчин  Г.Эрдэнэбилэг

Овог нэр: Ганболдын Эрдэнэбилэг

Төрсөн он сар өдөр: 1977 онд Улаанбаатар хотод төрсөн.

Гэр бүл:. Эхнэрийн хамт амьдардаг.

Нас зүс тэнцүү, дуулбал ч дуулдаг, бүжиглэвэл  ч бүжиглэдэг найз дөрвөн залуу  Драмын дөрвөл хэмээн нэрлэдэг.

Тэдэн дундаас стиль, имижээрээ ч илт ялгардаг  Г.Эрдэнэбилэгийг Монголын хүсэмжит залуугаар шалгаруулж байсан нь бий. Удтал ганц бие хэмээн охидын анхаарлыг онцгой татаж байсан тэрээр саяхан гэргийгээ олон нийтэд зарлаж, чамгүй олон бүсгүйн зүрхийг шархлуулсан жүжигчин Эрдэнэбилэг одоогоор 19,6 хувийн санал авч, санал асуулгыг удаалж байна.

Жүжигчин Б.Амарсайхан

Овог нэр: Балжиннямын Амарсайхан
Төрсөн он сар өдөр:
Гэр бүл: Эхнэртэй хувийн амьдралаа их нууцалдаг

Холливудад дүр бүтээж байгаа Монголын хамгийн анхны жүжигчин болсон Б.Амарсайхан нэгэн үе шөнийн клубуудэд тайчих үзүүлбэр үзүүлж, Монголын шөнийн хунтайж гэсэн алдрыг хүртэж байв.

Намайг “Амараа гэдэг...” хэмээх роликоороо алдартай Амараа киноны баатарлаг, тулаант дүрийг ихэвчлэн бүтээдэг.

Бодибилдингээр хичээллэж бие бялдраа хөгжүүлдэг Амараа одоогийн байдлаар манай шалгаруулалтад хамгийн их буюу 65,7 хувийн санал аваад байна.

Одоогийн байдлаар манай дөрвөн өрсөлдөгч ийнхүү өрсөлдөж байна.

Мөн уншигчдын зүгээс жүжигчин Э.Ууганбаярыг уг шалгаруулалтад оролцуулах хүсэлт гаргасан юм. Сүүлийн үеийн хамгийн нэр хүндтэй, томоохон хэмжээний арга хэмжээ, ёслолыг хөтөлдөг болсон жүжигчин Э.Ууганбаяр хөгжилтэй яриа, сэргэлэн зангаараа ямар ч арга хэмжээг уйдаахгүй сонирхолтой хөтөлдөг. Түүний бүтээсэн дүрүүдэд олон нийтэд ихэд таалагддаг билээ.

Хэдийгээр бид санал асуулга явуулахаар дөрвөн нэр дэвшигчийг сонгосон ч  уншигчдын хүсэлтийг харгалзан үзэх ёстой гэж үзэж байгаа. Гэхдээ мэдээж хүсэлт олонхийнх байх ёстой.

Тийм учраас та сэтгэгдэл хэсэгт саналаа илэрхийлээрэй

Энэхүү санал асуулгад жүжигчин Э.Ууганбаярыг оролцуулах ёстой юу? Та юу гэж бодож байна.

 

Энд дарж саналаа өгнө үү

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (22)

  • Зочин
    монголын залуучууд жил ирэх тусам сайхан болж байна аа бүгдэд нь амжилт хүсье
    2014 оны 05 сарын 21 | Хариулах
  • uuganaad... tai
    uuganaa ch bs dajgvi shdee! shan l er..
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • amraagiinh
    yaaj ch bdoj, yaaj ch harsan amraa! shdee uur busad ni arai lll bishee!
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Энхээ
    Болдыг ямар эр хүн гэх вэ Дуу нь хүртэл зунгаарсан нялуун.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • dd
    amaraa shde yalt ch ugui
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • зочин
    уугнаагаар яадаг юм эр эм нь мэдэгдэхгүй. Харин Амараа бол жинхэн эр хүн хар л даа ЭБи ч гэсэн
    2014 оны 05 сарын 09 | Хариулах
  • Hmm
    Тийм гое залуу байдаг юм уу? Тийм гээд нэрлэх олны танил нэг ч залуу алга даа. Шvтээд дурлаад байх монгол залуу унэндээ алга. Энэ хэдээс яг нэгийг нь заавал сонгох бол Болдыг сонгоно. Эби нь халтардуу, Оргил нь халзандуу, Амараа нь майгадуу, Ууганаа нь эмэгтэйдvv. Kkkk. Болд нь царайлаг биш ч, онигор ч цэвэрхэн юм.
    2014 оны 05 сарын 09 | Хариулах
  • oooo
    jujigchin uuganbayr!!!
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • би
    амраатай нэг ккккккккккккк дажгүй залуу шүүү
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • зочин
    мэдэхгүй,санахгүй юм бол юуг нь уурлаад байгаа юм бэ.Битүүхэн атаархаж явдаг юм биш үү өөрөө
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • zochin
    amarsaikhan bol mun, harin bold muuhai bietei, hiimel yum shig, orgil, erdenebileg hoyor hol hevtene.
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • zoch
    bishee bish yuun sexy, muuhai bietei, er hunii dur turh cj baihgui, shalchigar
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин
    amarsaihan turcihvl sexy
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • m
    болд эрднэ билэг
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • zochin
    orgil chini bolichihson sht tegeed ch heltsiin bish gazriin darga baisan, odoo saidiin zuvluh
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин
    ugui ee, Uuganaa bishee!
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин
    яагаад сексэд муу... гэчээд хи хи
    2014 оны 05 сарын 06
  • Зочин
    Amarsaihan sexdee vnen muu hog bna le shvv.. kkk tanij bnu .. bi nogoo horoolold buudald ordog U bna kk dugaaraa solison daraa face d orooroi
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
    • Зочин
      яагаад сексэд муу... гэчээд хи хи
      2014 оны 05 сарын 06
  • uyanga
    uuganaa medeej boldoos iluu hugjiltei uuriinhuuruu, boldoos l law iluu sexy
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Amraa
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • хэн
    Ууганаа хөөрхөн гэхээсээ сайхан залуу шүү.сэргэлэн хөгжилтэй бусдыг татах чадвартай.Болдоос хавгүй илүү шүү дээ
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин
    маш сайхан залуу
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • gyn
    ёстой гоё залуу байнаа
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин
    teneg erguu zaluu yahlaaraa sexy baihiim
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • хи хи
    Ууганаа ч гэх шиг хэн байдгын санах ч үгүй байна мэдэх ч үгүй юм байна
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025