Загвар зохион бүтээгч мэргэжлээ нэр төртэй авч яваа энэ хатагтайн ил шулуухан хэлдэг, этгээд яриа олны таашаалд ихэд нийцдэг. Хэнээс ч эмээлгүй хэлэх гэснээ хэлчихдэг нь магадгүй зарим нэгний эгдүүг хүргэдэг ч байж мэднэ.
Гэхдээ л түүнд массын дийлэнх нь сайн. Н.Соёлмаа этгээд араншинтайн дээр биеэ авч яваа байдал нь ч бусдаас өөр. Дэлхийд Монгол гэсэн нэрийг гайхуулдаг, мундаг загвар зохион бүтээгч хүн өөрөө юу л бол юу өмсөхөөр. Гэсэн ч байгаа нь л энэ.
Тун энгийн, байгаагаараа л байхыг илүүд үздэг гэмээр энэ удаагийн хувцас сонголт танд ямар санагдаж байна даа. Эмэгтэй хүн дотроосоо гэрэлтэнэ гэдэг шиг өгөгдөл нь онцгой хүн юу ч өмссөн “Энэ чинь л Соёлмаа шүү дээ” гэж эрхгүй хэлүүлэхээр харагдах юм даа. Нээрээ ч гоц, онцгой хүн заавал бариу тирко өмсөж өндөр өсгийт дээр “авираад” ч яах билээ.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (9)