Түрүүч Брад Питт ба “Барс” танк

Өдгөө 50 настай Холливудын супер од Брад Питтийн тоглосон шинэ кино “Fury” энэ оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх юм байна. Тэрээр уг кинонд “Wardaddy” хэмээх АНУ -ийн цэргийн армийн түрүүчийн дүрийг бүтээж байгаа аж.

Киноны найруулагч Давид Айер “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Түүний бүтээж байгаа уг дүр нь өмнө бүтээж байсан дүрүүдээс нь өөр байх болно” гэж  хэлсэн байна.

АНУ-ийн армийн тухай өгүүлэх уг кинонд Брад Питтээс гадна “Трансформерс” киноны гол дүр Шайа Лабаф, Майкл Пенья, болон “Перси Жексон” киноны Логан Лерман нарын жүжигчид тоглож байгаа юм.

Кинон гол “дүр” нь Германы “Бар” танк бөгөөд музейгээс уг танкийг зээлж кино зураг авалтандаа ашиглаж байгаа аж.

“Энэ танкны даатгал ямар үнэтэйг би хэлж чадахгүй нь. Тэгэхдээ л галзуурмаар үнэтэй шүү. Үнэндээ танк маань тун гайхалтай ажиллаж байгаа. Магадгүй гадуур давхих сайхан санагдсан байж магадгүй. Танкнууд угаасаа ширүүн давхихаар бүтээгдсэн шүү дээ” хэмээн Айер ярьжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Барс гээч юу ч мэдэхгүй
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Барс гээч юу ч мэдэхгүй
    2014 оны 05 сарын 08 | Хариулах
  • ЗОЧИН
    БАР ТАНК БИШ БАРС ХАХА
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025