Бразилаас гаралтай дэлхийн хэмжээний супер модель Адриана Лима, НБА –ийн тамирчин асан Марко Иарич нар удаан хугацааны турш ярилцсаны эцэст гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн тухайгаа “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
“Бид хоёр хөөрхөн охины эцэг эх болсондоо үргэлж баярладаг. Цаашид охидоо үргэлжлүүлэн хамтдаа өсгөсөөр байх болно. Та бүхнийг бидний хувийн амьдралыг хүндэтгэн үзэж байгаад баяртай байна.” хэмээн сэтгүүлд ярилцлага өгчээ.
Тэд 2009 оны Валентины баяраар хуримаа хийсэн бөгөөд анх танилцсанаасаа хойш гурван жилийн дараа анхны охиноо төрүүлж байжээ. Тэдний том охин Валентина нь дөрвөн настай бол бага охин Сиена нь нэг настай юм.
Сэтгэгдэл байхгүй байна