Өнгөрсөн оны арван сард жүжигчин Керри Вашингтон болон мэргэжлийн хоккейн тамирчин асан Намди Асомуга нарыг хүүхэдтэй болсон тухай шуугиан дэгдэж эхэлсэн. Харин үүнээс гурван сарын дараа “Алтан Бөмбөрцөг -2014” наадмаар хосууд маань гарч ирснээр тэдний хүүхдийн тухай ил болсон билээ.
Тэгвэл өнгөрсөн сарын буюу дөрвөн сарын 21-нд хосууд маань анхны хүүхдээ өлгийдөн авлаа. Лос Анжелос хотод олон хүнд мэдэгдэлгүй нууцлаг байдлаар Изабел Амарачи Асамуга охиноо төрүүлжээ.
Хосууд анх 2012 оны зун танилцсан бөгөөд 2013 оны зургаан сард хуримаа хийж байжээ.
Сэтгэгдэл байхгүй байна