Ямарваа нэг зар сурталчилгаанд төдийлөн тоглоод байдаггүй “Никитон”-ы Баачкаа олны сонирхлыг татам сонголт хийж, UGG-ийн брэндийг сурталчлах боллоо.
Магадгүй та бүхэн ч гэсэн саяхнаас цацагдаж эхэлсэн UGG+Баачка сурталчилгааг харсан байх.
Дашрамд сануулахад дэлхийд алдартай UGG брэнд Монгол дахь албан ёсны салбараа өнгөрсөн жил нээсэн.
UGG монголчуудад ойртож шадарласны нэг дэх жилийн ойн дээр өнөөдөр UGG,”Никитон” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, МУ-ын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Б.Батчулуун нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Бачка монголчууддаа UGG-гийн 2014 оны хавар, зуны шинэ загварыг танилцуулж байна.
Хонины арьсанд “дурласан” Брайн Смит 1978 онд Калифорнийн өмнөд эрэгт газардсанаар хөлд эвтэйхэн, зөөлөн дулаан бойтгон гутал үйлдвэрлэж эхэлснээр өдгөө дэлхийн өнцөг булан бүрт сайн мэдэх болсон Австралийн UGG брэнд төрсөн юм.
Хонины арьсыг урлагийн бүтээл болгосон UGG рэнд дэлхий даяар сая саяаараа түгсээр, Брайн Смитийн “хайр” 2013 онд Монголд хүрэлцэн ирсэн юм.

Тус брэндийн Монгол дахь албан ёсны онцгой эрхт түншээр “Аянчин фэйшн” компани сонгогдож, 2013 оны аравдугаар сард Централ тауэрийн хоёрдугаар давхарт салбараа нээж байсан билээ. Австралийн сайн чанарын хонины нэхийг өндөр технологиор боловсруулдаг энэхүү брэнд дэлхийн хүн зонд танил болоод 35 жилийн нүүр үзэж, дэлхийн 68 дахь салбараа Монголд нээсэн нь энэ юм.

UGG брэнд нь Хятад, Хонгконг, Солонгос, Герман зэрэг олон олон орнуудаас хамгийн хямд үнээр Монголд борлуулагддаг.
Монголчуудын хэдийнэ сайн мэдэх болсон UGG хэрэглэгчдэдээ дахин баярт мэдээ дуулган шинэ загваруудаа өнөөдөр ийнхүү танилцуулсан юм.
Дашрамд сонирхуулахад UGG-ийн сурталчилгаанд Баачкагийн гэргий Г.Энхтуяа нөхөртэйгээ хамтран тогложээ.


Сэтгэгдэл (1)