Хермиона Харритай суух байсан

2001 онд гарсан даруйдаа сая, сая үзэгчдийг өөртөө татаж чадсан кино бол “Харри Поттер”. Нийтдээ найман цуврал бүрэн хэмжээний уг киног Английн зохиолч Ж.К.Роуландын Харри Поттер зохиолоос сэдэвлэн хийсэн билээ.

Галт тэргэнд зүүрмэглэж явахдаа энэхүү алдарт зохиолынхоо санааг олсон хэмээж байсан зохиолч маань нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хогвартсын баатрууд болох Харри, Хермиона хоёр үнэхээр нэгэндээ тохирсон хосууд биш гэж үү. Тэд л хоорондоо гэрлэх байсан юм” гэж наргиж байжээ.

Гэхдээ тэрээр зохиолын гол баатрууд Рон болон Хермионагийн хайр сэтгэлийн талаар ийн ярьжээ.

“Би Рон болон Хермиона нарын харилцааг хэн нэгний хүслийг биелүүлэх гэж л бичсэн. Анхнаасаа тэгж төлөвлөсөн байсан юм. Утга зохиолд баригдахаасаа илүү би өөрийнхөө төлөвлөсөн байсан төгсгөлд хүрэхийн тулд л Рон Хермионатай суусан”

“Энэ магадгүй зарим нэг фенүүдийн дургүйцлийг хүргэж мэдэх л юм. Тэгэхдээ яг үнэнийг хэлэхэд би энэ бүхнийг их эртнээс төлөвлөчихсөн байсан. Энэ сонголтыг би ямар нэг үнэлэлт дүгнэлт авахын тулд хийгээгүй. Цэвэр хувийн шалтгааны улмаас ийм сонголт хийсэн. Энэ маань хэн нэгний сэтгэлийн шархлуулаагүй байх гэж итгэж байна” хэмээн ярьсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025