Ээж, хүү хоёр адилхан, адилхан гэхэд зураг авахуулах поза нь хүртэл ийм адилхан байх гэж. Арлын Японы мэргэжлийн сумогийн дэвжээг эзэгнэнхэн “төрдөг” байсан
Аса аварга яг л ээжийн хуулбар л гэсэн үг.
Үнэхээр өхөөрдөм байдлаар зургаа татуулсан Х.Пүрэвбадам хатагтай үеийнхэн дундаа мисс гэсэн шүү. Загварлаг, биеэ сайхан авч явдаг, хүнтэй нийцтэй харьцдаг хэмээн хүндлэл хүлээх болсон түүнд хүмүүс хэзээний ам сайтай байдаг.
Тун ч уяхан, нулимс юугаа нуудаггүй Д.Дагвадорж ээждээ дэндүү эрхэлж өссөн болохоор тийм байдаг биз. Уул шиг ханагар хөвгүүд төрүүлсэн Х.Пүрэвбадам гуай үр, хүүхдүүд нь амьдралын замд гарсан энэ үед одоо өөртөө цаг зав гаргаж, олон хөлийн газраар ч мэр сэр харагдах болсон.
Хаана ч очсон ганган дэгжнээрээ гайхуулдаг түүний зөвхөн нэг удаагийн гоёо энэ. Танд таалагдаж байвал хаана нь юу дарахаа мэдэж байгаа биз дээ.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл байхгүй байна