Нэг үе “Буян” Жагаатай нэр холбогдож байсан дуучин П.Өнөржаргал энэ хэдэн жилд хувийн амьдралынхаа талаар “А” ч унагаж байсан удаагүй. “АВВА” дуулдаг Өнөрөө гэдгээр нь түүнийг хот, хөдөөгийнхөн андахгүй.
“Evolution” хамтлагт “АВВА”-гийн дуунуудыг дуулж, олны танил болж байсан тэрбээр хэсэг чимээгүй байсны эцэст “Universe best songs” наадмаар үзэгчдийн өмнө дахин гарч ирсэн билээ. Түүгээр ч зогсохгүй энэ тэмцээний хоёрдугаар байрын эзэн болж, UBS телевизийн бүтээл “Мама Миа” мюзикл уран сайхны кинонд тоглосон. Авьяаслаг залуу бүсгүй олон эрийн зүрхэнд шар ус хуруулж, ганц бие явсаар сая нэг хайраа олсон байна шүү.
Түүний амьдралын өмөг түшиг нь 50 орчим настай нэгэн бизнесмэн юм байна. Өнөрөөг хөл газар хүргүүлэхгүй шахам халамжилж чин сэтгэлээсээ хайрладаг эрхмийг түүний хүү нь “аав аа” хэмээн дотночилон дууддаг аж. Сүйгээ нууцхан тавьж удахгүй болох хуримандаа бэлдэж байгаа хосууд ёстой гал халуун хайрандаа бялуурч байгаа гэнэ шүү.

Сэтгэгдэл (17)