Цагтаа балерина байсан “Монро импекс”-ийн У.Уламбаяр агсны гэргий Р.Туяацэцэг хатагтай нүүрэндээ хэзээ ч будаг түрхдэггүй. Элдэв химийн бодис орсон зүйлээр арьсаа хамгаалах туйлын тэнэг хэрэг гэж үздэг тэрээр будаггүй ч гэсэн үргэлж өнгөлөг, сайхан харагддаг.
“Дундаж амьдралтай хүүхнүүд л нүүрээ буддаг” гэж хэлсэн түүний үгийг хүмүүс өөрсдийнхөөрөө хүлээж авсан. Р.Туяацэцэгийн хувьд гэр бүлийн амьдралд тун эрх чөлөөт харилцааг эрхэмлэдэг. Нөхөр нь элдэв хүүхнүүдтэй нэр холбогдоход уурлахын оронд тэр мөн л сонин хариулт өгч байв.
“Нөхөртөө өдөр болгон лапша идүүлээд байвал уйдна биз дээ. Миний нөхөр тийм гоё сайхан царайлаг хүн биш ч гэсэн залуу бүсгүйчүүдэд үнэхээр тэгж сайхан харагдаж, тэд үнэлж байгаа бол баярлалаа гэж хэлье” хэмээхэд эхнэртээ энэ үгийг сонсгох гэсэн эрчүүд түүнийг даган “манай эхнэрт очоод яг энэ үгээ хэлээд өгөөч” гэж чин сэтгэлээсээ гуйж байсан гэдэг.
Хаана ч хэзээ ч биеэ сайхан авч явдаг Р.Туяацэцэг хатагтай энэ удаад ч сайхан харагдаж байна шүү. 50-иад насанд ийм арьс, ийм өнгө зүстэй байна гэдэг тийм ч элбэг тохиолдол биш биз ээ.



У.Цахирмаа
Сэтгэгдэл (30)