Фэйсбүүк, твиттерт тун идэвхитэй алба хаадаг энэ бүсгүйг бид Аса аваргын найз бүсгүй хэмээх алдраар нь анх мэддэг болсон. Удалгүй твиттер ертөнцөд “Твиттерийн хатан хаан” хэмээх өргөмжлөл хүртэл хүртсэн гэж байгаа.
Түүний алдарт жиргээнээс цухас дурдахад, хар Бенц унасан зургаа тавьснаа “Ёоо өнөөдөр шороогоор шуурахыг мэдсэн бол цагаан Бенцээ унаж гардаг байж” гэсэн гэдэг. Юмтай хүн юмаараа гайхуулах сайхан ч гэсэн манай хүн заримдаа өөрийгөө хэт дөвийлгөдгийнх нь нэгээхэн хэсэг энэ.
Өөрийн дуулсан дуугаа постлож “Санамсаргүй олдлоо. Үзсэн хүмүүс энэ чи байсан юм уу л гэдэг юм” гэж хөөрхөн ПиАр хийчихнэ. Өглөө болгон Далай ламын зургаар пост хийж ухаалаг үг бичин, өөрийн гэсэн бизнесээ далимд нь рекламдчихдаг А.Урангоо хэт их хичээсээр байгаад тун удахгүй онигооны хатан хаан болох нь байна шүү.
Өглөөнөөс орой болтол цахим хуудсанд амьдарч, унтсан ч утсаа тэврэн нойрсох амаргүй байдаг байх даа, хөөрхий. Дашрамд дурдахад өдөрт 3-аас доошгүй удаа зургаа дарж олон нийтийн сүлжээнд тавих нэг төрлийн өвчин гэсэн шүү.

Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (24)