Монголд хэн олны танил вэ гэвэл хүмүүс хамгийн түрүүн телевизийн хөтлөгчдийг нэрлэх нь дамжиггүй.
Шидэт цэнхэр хайрцагны буянаар олны танил болсон тэдний үр хүүхэд, ар гэр нь ч үргэлж анхаарлын төвд байдаг билээ.
Хөтлөгч Д.Цовоогийн охин Э.Номин ч өсөх наснаасаа авьяаслаг ээжийнхээ дууны клипэнд тоглож оддын амьдралаар амьдарсан.
Лондонд Олон улсын харилцааны чиглэлээр суралцан эх орондоо АМХЭГ-т ажиллаж байсан Э.Номин саяхан Бээжинд суралцахаар явсан байна.
Мэргэжил мэдлэгээ дээшлүүлж утгаараа элит гүнж болоход алхам алхмаар ойртож яваа Э.Номин одоогоор ганц бие. Ээж нь “Эрэл”-ийн эзэгтэйн төрсөн дүү тул Э.Номин ч хамаатнуудын хүүхдүүдээ даган элит багачуултай нийлдэг.
Түүний Лас Вегасаар зугаалж буй агшны зураг үнэхээр сэтгэл татам харагдаж байна. Замын цэцгээр богцоо дүүргэн замбуулингаар аялан нүд тайлж яваа залуу бүсгүйн дэлхийн үзэсгэлэнт хотод зургаа авахуулсан нь хараа булаахгүй байхын аргагүй юм гээч.
Сэтгэгдэл (1)