Энэ бүсгүй бол Бүжин

“Ийм нэгэн дурлал” дээр Туулайхүүг өөртөө дурлуулдаг нөгөө Бүжин чинь хэдэн жилийн дараа ийм бүсгүй болжээ. Яагаад ч юм түүнд кино болгон дээр шахуу бие давхар, төрж байгаа ээжийн дүр таардаг.
Тэр утгаараа будаг ч төдийлөн шаардагдахгүй тул “байгаагаараа хөөрхөн” үнэлгээг кино сонирхогчдоос авсан. Хоёр хүүхдийн ээж болсон ч 20 дөнгөж гарч яваа охин шиг төрхтэй энэ бүсгүйн цаг тоолол яг тэндээ гацчихсан гэлтэй.
Ямартаа ч цаг хугацаа Б.Баярмаад хайртай нь ч хайртай юмаа. Ихэнх
бүсгүйчүүд single байхдаа нүүрээ гоодож, оо энгэсэгний үнэнч фэн байдаг бол Б.Баярмаа эсрэгээрээ. Төрсөн ч төрөөгүй мэт гунхахын сацуу тун зохисон будалттай явдаг болж.
Түүний сүүлд тоглосон кинонууд ч хүүхэлдэй шиг хөөрхөн бүсгүйн дүрээр Б.Баярмааг өөрөөр харуулсан байсан. Гэр бүлтэй л болбол амьдрал нь “конец” юм шиг, залуу нас нь дуусах юм шиг эмээдэг охид улам “цэмбийх” түүнээс багагүй үлгэр дуурайл авч байгаа гэнэ шүү. Б.Баярмаа өшөө дээшээ сэмбий!
Сэтгэгдэл (4)