Ахиад л Д.Ариунцэцэг үү?

Энэ хүний намтрыг бид бараг ойрын хамаатнаасаа дутахгүй мэднэ. Эрдэнэтийн охин нэг л өдөр хотын “босс” Ц.Мянганбаяртай амьдралаа холбож хөөрхөн охинтой болсон.

Монголд “алтны магнат” шиг хүүхнүүдийн дунд од эр байх биш. Эрчүүд эмэгтэй хүний хувьд анхны эр хүн нь байхыг хүсдэг бол эмэгтэйчүүд эр хүний сүүлчийн эмэгтэй байхыг хүсдэг гэдэг. Д.Ариунцэцэг ч бас ийм бодол тээж л байсан байх.

Загварын тайзнаас “Ард түмний мисс” өргөмжлөлөөс өөр гуншингүй буусан бүсгүй саяхнаас ичээнээсээ гарах болов. Төдийлөн олны нүдэнд өртөх дургүй нууцлаг байдаг түүнтэй өнгөрсөн шинэ жилээр бараг бүх томоохон баяр ёслол дээр таарсан нь сонин үзэгдэл.

“Би залуу байна, би сайхан байна, намайг хар” гэсэн шиг заримдаа үдэшлэгний тайзан дээр хормой дэрвүүлэн бүжиж байв. Аливаа юм жин бан нь хэтрэхээрээ утгаа алдана. Энэ янзаараа хэрэн хэсүүчилсээр байвал тун удахгүй моодноос гарах нь байна шүү. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Zochin
    Yu omschoo vee ene yamar haltar yumbee
    2014 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин
    Зайлуул эрчуудийн анхаарлыг татах гэдэг байх л даа Авч суух хун олддогуй юм уу Жинхэнэ эр хун дэнгийн эрвээхэй сонгохгуй шуу дээ
    2014 оны 05 сарын 24 | Хариулах
  • kk
    uu ymar muhai huvtsasladgiin beee.
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025