Урлагийн ертөнцийн “гэмт хэрэгтнүүд”

Сүүлийн үед жүжигчин Г.Золзаяагийн танхайн хэрэг араас нь залгуулада хошин урлагийн нэгэн үеийн бүсгүйчүүд болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын боевик тулаан гээд урлагийн ертөнцийнхөн, тэр дундаа охи хүүхнүүд нь хэл ам, хэрүү зарга ихтэй байна. Жирийн нэгэн Дорж, Дулмаа нар өдөр болгон л зодолдож, танхайрч байдаг, харин тэдний тухайд олны танил учраас л тэгтлээ дуулиан шуугиан дэгдээж, олны нүд чихийг орой дээр нь гаргаад байгаа хэрэг.

Урлагийнхан гэхээр ямар баастай бурхан биш, хүн л юм чинь уурлаж гомдож, бухимдаж, зодолдож, үсдэлцэлгүй л яахав. Бүхний мөрөөдөл Холливудад хүртэл гэмт хэргийн хар данс бүртгэлд нэр нь орсон өчнөөн алдартнууд л байна даг. Цуут хар ирвэс Наоми, жүжигчин Линдсэй Лохан гээд хүнд гарууд байна шүү дээ. Байсхийгээд л шүүхээс ял сонсож, "аав"-ынх руу ачигддаг.

Эдэнтэй адил манай урлагийнханд ч гэсэн бүгдэд нь эс юм аа гэхэд олонхид нь цагдаагийн газар, шүүхтэй холбогдсооод авсан, "аав"-ынд зүгээр нэг ороод гарсан дурсамж бий. Адгийн наад зах нь замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд л шүгэл тас шүү дээ.

Ийн энэ удаад урлагийн ертөнцийнхөн дотроос хэрэг тарьж байсан, цагдаад бүртгэлтэй, зарим нь бүр онцгой анхааралд нь байдаг хүмүүс хэн хэн болохыг нэгтгэн мэдээлж байна.

Хүний мууд дурласан гэж зарим нэг нь адлах байх. Гэсэн ч урлагийнхныг толь мэт харж, даган дуурайдаг үе үеийнхэнд энэхүү нийтлэл сэрэмжлүүлэг болох юм. Нөгөөтэйгүүр Монголд хууль, цааз гэж байдаг, хэнийг ч алагчлалгүй үйлчилдэг гэдгийг тод жишээ энэ юм.

“Харанга”-ын Лхагваа

Хар тамхины хэрэгт холбогдон шүүхээс ял сонссон түүнийг хоригдоход олон хүний сэтгэл эмзэглэж байлаа.

Хаа очиж тэр их авьяас “аав”-ынд удаан хоригдоогүй. Хоригдож байхдаа ч гандан буурахгүй манай хүн “Тоосго” хамтлаг байгуулан бэрхшээлтэй тэмцсэн билээ.

 Чанга дэглэмтэй хорих ангид 10 жилийн ял сонсоно гэдэг үнэхээр чанга хэрэг. Гэвч эцсийн эцэст урлагийн тэнгэр бурхан түүнийг ивээж, ар Монголын алдарт дуучин нарсанд биш, наранд гарч, бидэн дундаа уран бүтээлээ туурвиж яваа нь сайхан хэрэг.

Лхагваагийн хэрэг урлагийн ертөнц, уран бүтээлчид дундаа хамгийн “хүнд”, хамгийн дуулиантай нь гэгддэг.
 

Дуучин Г.Эрдэнэтунгалаг

Энэ бүсгүйгээс нэг үе амьдрал нүүрээ буруулсан мэт байв.

Авааль нөхрөөсөө салж, ажил төрөл нь ч бүтэмжгүй дэн дун явах үедээ хүн амины хэрэгт холбогдон “хэцүү нэрт”-д цөөнгүй өдрийг үдсэн.

Түрээслэж суудаг байрных нь эзэн “Шинэ монгол” сургуулийн захирал яг Г.Эрдэнэтунгалагийг түрээсийнхээ мөнгийг төлөөд гарсны дараахан хүнд хорлогдсоноос болж дуучин бүсгүйг “хэцүү нэрт”-эд хорьсон.

Юу ч мэдэхгүй, өмссөн хувцастайгаа хоригдсон бүсгүйд тэр өдрүүд хар дарсан зүүд шиг л санагдсан биз. Азаар түүний хөлсөлж явсан таксины жолооч гэрчилснээр тэрээр гэм буруугүй болох нь нотлогдсон билээ. Гэсэн ч салхин доогуур нь ч өнгөрөмгүй газар ороод гарна гэдэг түүн шиг төлөв бүсгүйн хувьд үгээр илэрхийлэх аргагүй хэцүү хэрэг байсан биз ээ.

Жүжигчин Т.Билэгжаргал

“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа, жүжигчин Т.Билэгжаргал нар оюутан цагаасаа эхлэн бие биенээ хайрласан үнэнч хосууд.

Хамтын амьдралаа эхлүүлж хөөрхөн хүүхэдтэй болсон хосууд одоо л нэг тайван амьдрах цаг ирлээ гэтэл бас л “сүүдэр”. Бэки танхайн хэрэгт холбогдон шүүгдэгчээр татагдаад байна.

Хүнтэй ам мурийх, гар зөрүүлэх үе эрчүүдийн амьдралд байх л зүйл боловч энэ удаад тэр арай л хэтрүүлсэн бололтой. Ямартаа ч нүд хөмсөг болсон даруухан төрхтэй залуу танхайрсан гэхээр хүмүүс итгэж ядан үйл явц хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байна.

Ц.Алдармаа VS Д.Оюунтуул

Хошин урлагийн залуу үеийн төлөөлөл түүчээ болсон энэ хоёр бүсгүйг танихгүй хүн нэгэнт алга болж. Тэд хоорондоо маргалдаж , нэгнийхээ биед хүнд гэмтэл учруулсан хэргийн шуугиан өнөөдөр ид хүчээ авч байна.

Д.Оюунтуулын цээжин хэсэг ар, өвөргүй түлэгдэж, хэвтэж унтаж ч чадахгүй зогсоо, суугаа байдлаар өдөр хоногийг өнгөрүүлж байна. Ц.Алдармаа өөрөө ч гэмтсэн гэж мэдээлсэн ч одоогоор батлагдаагүй байгаа бөгөөд хэргийг Орхон аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Тэд уг нь хоорондоо найзуудаас дутахгүй харилцаатай байдаг авч урьд нь Ц.Алдармаа согтуудаа Д.Оюунтуулын толгой руу пивоны шилээр цохиж байсан удаатай аж. Тун удахгүй хэргийн үнэн учир нь олдох биз. Ямартаа ч нэг залуу бүсгүй насаараа бие эрхтний гэмтэлтэй үлдэж нөгөө нь ял авч ч мэдэх хүндхэн нөхцөл байдал үүслээ.

Жүжигчин Г.Золзаяа

Хэзээний хөдөлгөөнтэй “Маск” продакшны жүжигчин Золоог элдэв хэл ам сүүдэр мэт  дагаж байдаг. Холбогдсон эрчүүдийнх нь талаар л гэхэд нэг үе хэдэн сар дамнасан шуугиан дэгдэж байв.

Мэдээж залуу бүсгүй найз нөхөдтэйгөө наргиж цэнгэх үе гарна. Тэр үедээ бааранд нэгэн бүсгүйтэй муудалцаж гарахад нь араас нь дагаж очин зодолдсон хэргийн дуулиан, учир шалтгаан одоо л тодорхой болох шиг боллоо. Хэдийгээр Золоо тэр зодуулсан бүсгүйтэй мөнгөөр тохиролцох гэж оролдсон боловч татгалзан шүүхэдсээр жүжигчин бүсгүй зургаан сарын тэнсэн харгалзах ял аваад байгаа юм.

Жүжигчин Ж.Сүххуяг

Батмөнх даян хааны дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон жүжигчин Ж.Сүххуяг эхнэрийнхээ амийг хөнөөсөн гэж сэжиглэгдэн Ганц худагт хоригдож байсан.

Гэхдээ талийгаач эхнэрийнх нь дүү өргөмөл охиныг нь асрамжийн газарт өгчихөөд төрсөн охин, хоёр өрөө байрыг нь өөрийн болгож авах гэж түүнийг ор үндэсгүй гүтгэсэн гэдэг нь тогтоогдсон билээ.

Гурван сарын турш хоригдсон түүнд экс тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаагийн эгч Ш.Итгэл өмгөөлөгч үнэ төлбөргүйгээр ажиллаж, 8-15 жилийн ял төлөвлөсөн байсан шүүхийн хатуу цааз, хилс хэргийг түүнээс зайлуулж чадсан.

Хэрвээ үнэний эрэлд явдаг чин шударга хүн Ж.Сүххуягт тусламжийн гараа сунгаагүй бол тухайн үед нөхцөл байдал хаашаа ч эргэж болохоор байсан билээ.

Дуурийн дуучин Ө.Уянга

Хэзээний даруу төлөв, намбалаг тэр тусмаа дуурийн дуучин энэ бүсгүй ямар хэрэгт тарьдаг билээ гэж та гайхаж магад.

Тэгвэл дуучин Ө.Уянга өнгөрсөн жил согтуугаар машин жолоодож яваад эрхээ хасуулсан байна. Гэвч тэр нь багадаж өнгөрсөн жилийн Эх үрсийн баярын өмнө дахин согтуугаар машин жолоодож яваад баригдсан аж.

Ийнхүү давтан хэрэг үйлдсэн түүнд цагдаагийг байгууллагаас “Албадан саатуулах байр” буюу 111-т долоо хонох шийтгэл олгосон байна.

Бие засахаас бусдаар камераасаа ч гардаггүй байсан Ө.Уянга хоол ундаа гаднаас зөөлгөдөг байж. Ямартаа ч энэ явдал түүнд хатуухан сургамж болсон биз ээ.

Дуучин Ч.Ану

Гоо үзэсгэлэнгийн сахиусан тэнгэр имижийг тун чадварлаг бүрдүүлж, хадгалж яваа дуучин Ч.Ану жижиг залилан хийсэн тохиолдол гарч байжээ.

Тэрээр “Ганьт” ХХК-ийн захирлаас “Хүүхдийг чинь клипэнд тоглуулж өгнө” хэмээн 2010 оны хавар 600 мянган төгрөг аваад усанд хаясан чулуу шиг алга болсон гэдэг.

Хүүхдээ телевизээр харж, бас хайртай дуучных нь клипэнд тоглуулах гэсэн ээж нь Ч.Анугийн араас утасдаж, учирлаж үзээд ч бараагүй байна. “Шүүхэд өглөө шүү” гэхэд “Танай хүүхэд муухай ааштай, зургаа ч авахуулж чаддаггүй” гэж элдвээр хэлэн өөрөөсөө зайлуулж дөнгөжээ.

Энэ үеэр түүний менежер ч бас Ч.Анутай хамтран ажиллахаас татгалзсан гэдэг. Хэдий бага хэмжээний мөнгөний асуудал учраас шүүхдээ тулалгүй өнгөрсөн ч тухайн үед хэвлэлээр ихэд шуугиж байсан билээ.

“Ice top” хамтлаг

Хип хопчид хэзээ ч гоонж өмссөн нүдний шилтэй “номын” залуу шиг амьдралаар амьдардаггүй ч хэрэг төвөгт орооцолдоод байдаг нь цөөхөн. Харин “Ice top”-ынхон танхайгаараа харин ч нэг гайхуулна шүү.

Байнга л хэрэг төвөгт орооцолдож хэл ам таталж байдаг “Ice top”-ын гишүүн Бат-Отгон Шведэд хүн амины хэрэгт холбогдон хүний нутагт 10-аад жил ял эдлэх болсон билээ.

DJ Өөжий

Мэдрэмж сайтай гэдгээ харуулж рок, попын олон уран бүтээл дээр нэр нь дурсагдаж байдаг энэ залуу хар тамхины хэрэгт холбогдсон үеэсээ хойш өөд нар харсангүй.

Арайхийж өршөөлөөр хэргээс мултарсан боловч хар тамхи хилээр зөөвөрлөх гэж яваад баригдан яах ч аргагүй байдалд оржээ. Шүүхээс түүнд 11 жил хоригдох ял оноосон. Адгийн зарга 10 хоногтой бол 11 жилийн ялтай хэрэг одоо ч зууралдсан чигээр явдаг байж мэднэ. Ямартай ч тэр сураг алдарсан.

“Камертон”-ы Мээдээ

Тоон дотор үсэг гэдэг шиг даруухан царайтай Мээдээ хүртэл хэрэг төвөгт холбогдсон байх юм. Тэрээр “Доргио” паб-д эмэгтэй хүн зодож танхайрсан хэргээр цагдаа, прокурорт шалгагдсан удаатай.

Оготны хамраас ч цус гаргамгүй гэмээр царайтай “цагаан гарт”  Мээдээ хүнд гар хүрэх, хүрэхдээ хавиргыг нь хугалсан гэсэн хэрэгт холбогдсон.

Фэнүүдийг нь багагүй цочролд оруулсан энэ мэдээ олон хүнийг эмзэглүүлсэн.

“Номин талст”-ын Дээгий

Нэг үеийн цуутай хоёр хамтлаг болох “Камертон”, “Номин талст”-д нэг, нэг “хүнд гар” байх ёстой бололтой.

Дуучин Т.Дэлгэрмөрөн тийм уянгалаг хоолой, торгон мэдрэмжтэй атлаа аль “зүрх”-ээрээ танхайраад явдаг юм бол гэж нэг удаа ч болов бодож үзээгүй хүн байхгүй болов уу.

Аялагч Амайтай зодолдож золтой л нүдийг нь сохолчихоогүй Дээгий шазруун эр бололтой шүү.  Үе үе сахилгын зөрчил гаргадаг гэсэн тодотголтой Дээгий уран бүтээл, хувь хүн хоёр нь ёстой агуулга хэлбэрийн зөрчил гэмээр юм даа.

Хар тамхичдын “арми”

“Гайз 666”, Дижитал хамтлагийн ахлагч, Хип хоп холбооны тэргүүн Баавар буюу Батбаяр, “Гайз 666”-ийн дуучин Г.Төгсбаяр, Л.Мягмар, Х.Лхагва, У.Бат-Ундрал нар мансууруулах бодис худалдан авч хэрэглэдэг байсныг цагдаагийнхан илрүүлсэн. “A-Cappella” хамтлагийн залуус ч хар тамхи хэрэглэсэн хэрэгт татагдаж байсан удаатай.

Тэднийг машиндаа хар тамхи хэрэглэсэн байх үед нь цагдаа нар баривчилсан аж.

Эднээс хамгийн дуулиан шуугиан дэгдээсэн нь Баавар ба бусаддаа хэргээ тохон өөрөө мултарсан гэж ам дамжин яригддаг.

Д.Сэргэлэн


.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (30)

  • Зоби
    Энэ Харангийн Лхагвааг Дарханд атман Даваабаатар ш а а х гэж байсан щүү өөрөө үгүй гэхгүй шүү
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • zochin
    Aldarmaa emegtei hyn gehed heterhii shiryyn dogshin yum
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • 121321321
    ANU BISH URANHOLBOO GEDIIN AAW N TSAGDAAGIIN DED HURANDAA TSOLTOIGOOR 2010 OND TETGEWERTEI SUUSAN GHULUUNBAT GEDEG AXHUU BII DEE yun german tsagaachlah yahawdee sain ywaa negendee bitgii ataarhaldaa iim bolhoor l MONGOL hugjidgui sergelen owsgootoin n hojdog bolson tsag shuude nzuudaa
    2014 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин
    ene deer setguulch mongoliin huuli bugdenedene yag adil uilchildeg gesen shalhudlaa engiin hun bsan bol awaad yawtsan bgaa hsde miniii huvid bol Lkhagvaag yawuulah bsan yum yadaj neg jilch boltogguiya dawartsan garuud
    2014 оны 06 сарын 07
  • sad
    tuhain yed gaigui mungu bsan bhaa
    2014 оны 06 сарын 07
  • AmeE
    Haranga iin Lhavga ahaas busad n bol estoi buu uzegd l gej helye dee
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин
    энэ ану ямар онигоотой гар вэ зургаан зуухан мянган төгрөг залилаад ичихгүй гар буцаагаал өгчихнө биз дээ.
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
    • sad
      tuhain yed gaigui mungu bsan bhaa
      2014 оны 06 сарын 07
  • ЗОЧИН
    ЭНЭ АНУ ГЭСЭН ХҮҮХЭН ЧИНЬ ГЕРМАНД НЭГ МОНГОЛЫН ДУУЧИН ЗАЛУУТАЙ ЦАГААЧЛАН АМЬДАРЧ БАЙСАН ХҮҮХЭН Л БАЙНА ДАА. ТЭНД БАЙХДАА ДАНДАА МАЛГАЙТАЙ ЦАМЦ ӨМСӨӨД ХҮНИЙ ЦАРАЙ ХАРАХ ДУРГҮЙ ХУЛГАЙЧ ШИГ ЦАРАЙТАЙ АМЬТАН ЯВЖ БАЙСАН ШИГ.ЭНД ИРЭЭД ГЭНЭТ УЧИРГҮЙ НҮҮРЭЭ ӨӨРЧЛӨӨД БАЙСАН.ЭЭЖ НЬ ГЕРМАНД БАЙДАГ ГЭСЭН. ЁСТОЙ ИНЭЭДТЭЙ ЭНЭ УРЛАГ ХӨӨСӨН ХООСОН ЯДУУ ТЭНЭГҮҮД.... ЁО ЁО БОЛМООР ЮМ.
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • turuu
    anu metiin sul tolgoitoi sulidai bietei yumnuud ingej l ami zogooj bga do
    2014 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин
    гавьяат авахад тэр тамхи ямар хамаатай юм, авах ёстой болоод л авсандаг
    2014 оны 06 сарын 02
  • чукаа
    өө алаад хаясан......
    2014 оны 05 сарын 24 | Хариулах
  • za tiimee tiin
    gaihaltai uran bvteelch shvvdee. ter tamhi ntr awj bgaa n jam shig malnuudiin oorsdiinh n uhamsar
    2014 оны 05 сарын 22
  • D BOLD
    SETGUULICH SEREGLEEN GOO SAIHNII SAHIUSAN TENGRIIN GEDEG CHINI YMAR CH GOO SAIHNII MES ZASLALD OROOGUI JINHEN ORGOIROO EMEGTEI HELDEG BAIH GEJ BODOJ BAINA GETEL ANU NER NI HURTEL UURIIN ORGI bish buu mes zaslal iim huuramch hiimel huuhniig ingej urgumjileh ni arai bishee tegeed bas zalilan hiisen iim baliar jmnuudad zohisgui ner gunshin baina ANU gegchiig ju hiideg ymar duu duuldagiig ch medehgui ennii OD MOD gej yu baisan ym be SHAL TENEG HUUHEN
    2014 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Эднии од гэж юу байдын. Биеэ тоож, тэнэгтэж, архидаж, янхадаж, луйвар хиисэн эрэмдэг амьсгаануудын цуглуулга л харагдаж байна. Тэр мээдээ цээжин дээрээ армаг тармаг арваад ус ургуулчихаад бас тэруугээрээ рекламдах гэж оролдоод байгаа нь ой гутмаар. Дуучин юм бол хоолойн чадлаар гайхуулах хэрэгтэйшдээ
    2014 оны 05 сарын 17 | Хариулах
  • zochin
    ter deegii ugasa baliar nowsh xvn amitan zodoj nvddg zawaan xulgaich
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Aagii
    Lkhagvaa xar tamxi zardag,xeregledeg,shorond orson yumand gaviyat ogood baixdaa yaxav dee
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
    • Зочин
      ene deer setguulch mongoliin huuli bugdenedene yag adil uilchildeg gesen shalhudlaa engiin hun bsan bol awaad yawtsan bgaa hsde miniii huvid bol Lkhagvaag yawuulah bsan yum yadaj neg jilch boltogguiya dawartsan garuud
      2014 оны 06 сарын 07
    • Зочин
      гавьяат авахад тэр тамхи ямар хамаатай юм, авах ёстой болоод л авсандаг
      2014 оны 06 сарын 02
    • za tiimee tiin
      gaihaltai uran bvteelch shvvdee. ter tamhi ntr awj bgaa n jam shig malnuudiin oorsdiinh n uhamsar
      2014 оны 05 сарын 22
  • би
    сайхан эцгийн нэрийг салам хугаллаа даа
    2014 оны 05 сарын 12
  • Zaanaa
    Deegii say magnaig gariig ni khugalaad murdund baigaa ter zasrakhgui yum bna l daa
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин
    D. Indra geed uuriiguu aimaar reklamdsan yahaas ch butsahgui mal neg bnaa
    2014 оны 05 сарын 09
  • Зочин
    Lhagvaa hun dairch alsan har tamhichin nugelten
    2014 оны 05 сарын 09
  • Зочин
    мээдээ цанаа л нэг хүйтэн царайтай амьтан эмэгтэй хүн зодох ч энэнд юу ч биш байхаа
    2014 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин
    мундаг дуулдаг Базила шүү ха ха ха
    2014 оны 05 сарын 07
  • Зочин
    Жирийн нэгэн Дорж, Дулмаа нар өдөр болгон л зодолдож, танхайрч байдаг.. ene heniig shaagad bn
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • матрёшка
    урлагийнхан ч гэсэн сэтгэл хөдлөлтэй зүрх сэтгэлтэй онгодоороо хөглөгдөж явдаг хүмүүс тийм болохоор алдаа гаргасан байхдаа цаашдаа анхаарч хууль эрх зүйн ойлголттой болохгүй бол урлргийнхан гээд өөр хууль үйлчиллэхгүй ш дээ
    2014 оны 05 сарын 06 | Хариулах
  • LUT
    ene lhkagvaa bazila muur shig baliar amitan HAHHAHA
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
    • Зочин
      Lhagvaa hun dairch alsan har tamhichin nugelten
      2014 оны 05 сарын 09
    • Зочин
      мундаг дуулдаг Базила шүү ха ха ха
      2014 оны 05 сарын 07
  • Зочин
    Urlagiinhnii heregt holbogdoogui ulsiig n toochvol hyalbar uym bish uu
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин
    ene lhkagvaa bazila muur shig baliar amitan
    2014 оны 05 сарын 04 | Хариулах
  • GG
    Жирийн нэгэн Дорж, Дулмаа нар өдөр болгон л зодолдож, танхайрч байдаг................. gej yu gesen ug ve
    2014 оны 05 сарын 04 | Хариулах
  • GG
    Жирийн нэгэн Дорж, Дулмаа нар өдөр болгон л зодолдож, танхайрч байдаг................. gej yu gesen ug ve
    2014 оны 05 сарын 04 | Хариулах
  • GG
    Жирийн нэгэн Дорж, Дулмаа нар өдөр болгон л зодолдож, танхайрч байдаг................. gej yu gesen ug ve
    2014 оны 05 сарын 04 | Хариулах
  • Vргэлжлэл бий!
    Одоо араас нь Дашбалбарын Индра гээд хэдэн оцонцрууд бас хетлелцеед очно доо. Шившиг шившиг! Олон нийтийг тэнэг гэж бvv бод. Муусайн боловсролгvй эргvv тэнэг худалч юмнууд бусдынхаа нэрийг баастаж бгаа. Ард тvмэн мэдэх хэрэгтэй. Индра гар утас хулгайлж бас менге залилдаг, хар тамхи татдаг, биеэ vнэлдэг гэдгийг хvмvvс мэдэх л хэрэгтэй. Залуучууд ийм л масктай дуракуудыг даган дуурайж бсан байх нь!
    2014 оны 05 сарын 04 | Хариулах
    • би
      сайхан эцгийн нэрийг салам хугаллаа даа
      2014 оны 05 сарын 12
    • Зочин
      D. Indra geed uuriiguu aimaar reklamdsan yahaas ch butsahgui mal neg bnaa
      2014 оны 05 сарын 09
  • nuust
    za chi yun svrtei ym. bichij l bg. tertei tergyi tvmen olon nvdtei medej l bgaa yund ni nuudag ym. muu muuhaig ni delgej lbh heregtei sh de. Oshoo olon talaas ni delgeh tusam ted chin olnii nvden deer amidarch bgaagaa medreh bno. oorsdoo zovhgvi bhad omnoosoo ni ilvv ilvv.
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • zochin
    Hvnii amidrald yu ch tohioldoj blno vvniig bichsen setguulchees ta setguulchiin yos zvin dvrmee medeh vv gj asuumaar bn hvnii huwin nuutsiig olond delgeh ni yos zvind niitsdeggvi shig sanagdah yum
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Anu uschind orchihood use ee ynzalaluulchihaad bultaad Garaad ywchihdag shdee mungu uu awiyaa dvv ni bas yag Tim aimar shunaltai hudlalch huuhenuud dee .....uschid mini ehleed munguu awchihaad daraa ni zalgaatai Hagtai usiiig ni ynzlaj uguhgui bol muridag shuu
    2014 оны 05 сарын 02 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025