Реппер Жий хэмээх эсэргүү танхай “товарищ” бий. Задгай сэтгэнэ, задгай ч ярина. Яг түүний эмэгтэй хувилбар нь хэн гээч? Тэр бол реппер А.Дөлгөөн.
Эмэгтэй хоолой этгээд, зэвүүн үглэж байна гээд бод доо. Стиль имижээрээ тэр ялгарч чаддаг.
Гэм нь жаахан илүүдэл жинтэй, тэр байдал нь эршүүд төрхийг нь улам тодотгодог байсан реппер бүсгүй сүүлийн үед ихэд эмэгтэйлэг болж байгаа нь түүний имижмэйкерээр “Ocean gray” студийн хамт олон ажиллаж байгаа юм байна.
Чамгүй жин хаяж, гоолиг болсон А.Дөлгөөнд авьяас нь байна, одоо харин гадаад төрхөн дээрээ жаахан ажиллачихвал онцгойрох одгүй болчихсон өнөө үеийн нэг хүчтэй стар болж мэдэх юм.




Сэтгэгдэл (7)