Д.Оюунтуулыг эгч нь сахиж байна

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа жүжигчин Д.Оюунтуул руу буцалсан халуун ус цацсан хэрэг дуулиан тараад байгаа.

Жүжигчин Д.Оюунтуулын бие маш хүнд байгаа гэсэн мэдээлэл гарч байгаа тул бид эмнэлэгт нь очиж түүнтэй уулзсан юм.

Орхон аймагт тоглолтоор явж байхдаа маргаан дэгдэн жүжигчин Д.Оюунтуул түлэгдэж, эмнэлэгт хүргэгдэж ирсэн гэсэн мэдээлэл өчигдөр тархсан. Харин өнөөдөр жүжигчин Ц.Алдармаа “Оюунтуул эхлээд над руу халуун ус цацсан. Би ч гэсэн түлэгдсэн, хохирогч. Би ч гэсэн эмнэлэгт хэвтэж байгаа” гэж ярьсан.

Харин продакшны ахлагч жүжигчин Бооёо “Тэд хувийн асуудлаас болж маргалдсан. Аль аль нь гомдол гаргаагүй, юунаас болж маргасныг би мэдэхгүй” гэсэн мэдэгдэл хийснийг хүмүүс нэг жүжигчин нь гэмтчихээд байхад арай л хөндий, хүйтэн хандаж, өөрийгөө хамгаалж байна гэсэн шүүмжлэл дэгдээгээд байгаа.

Д.Оюунтуулын нурууны хэсэг нь тэр чигтээ түлэгдсэн зураг ч мөн олны өмнө ил болсон. Түүний бие 65 хувийн түлэгдэлтэй гэсэн мэдээлэл гараад байгаа бөгөөд энэ үнэн бол амь насанд нь ч эрсдэл учруулж болохуйц хүнд гэмтэлд тооцогддог гэж мэргэжлийн эмч нар хэлж байна.

Түлэнхийн төв байрлаж байгаа “Мөнгөн гүүр” эмнэлгийн байранд очиход мэдээж биднийг дотогш оруулахгүй байлаа.

Жүжигчин Д.Оюунтуул хэнтэй ч уулзаж, ярилцлага өгөх боломжгүй байгаа гэж тасаг руу нь орохыг тэндхийн эмч, ажилчид хориглож байсан ч ямартаа ч бид өрөөнд нь орж, цөөн үг солилцлоо.

Алаг нүдэн, хөөрхөн жүжигчин бүсгүй үнэхээр бие нь хүнд, шаналалтай байгаа нь андашгүй харагдаж байсан. Зөвхөн нуруу ч биш цээжин бие нь ч түлэгдсэн бололтой, битүү боолттой, хэвтэх ямар ч боломжгүй байгаа бололтой гартаа шингэн залгаастай зогсч байлаа. Түлэгдсэн цагаасаа хойш ингэж аргагүй эрхэнд босоо байгаа бололтой.

Хэдийгээр хэн ч харсан эмзэглэмээр, бие нь ч их хүнд шаналгаатай байгаа нь харагдаж байсан ч бид түүнээс ярилцлага авахыг хичээсэн. Харамсалтай нь, “Таны биеийн байдал ямар байна” гэсэн асуултад  “Үнэхээр мэдээлэл өгөх боломжгүй байна. Би дараа нь албан ёсоор мэдэгдэл хийнэ” гэхээс өөр зүйл хариулсангүй, хариулах ч боломжгүй байлаа.

Зөвхөн энэ хариултыг сонсож амжсаны дараа бид өрөөнөөс нь гарахаас өөр аргагүй болсон. Түүнийг сахиж байгаа, эгч нь бололтой бүсгүй биднийг өрөөнөөс гарах шаардлага тавилаа.

Арга ч үгүй, хэн ч гэсэн ийм байдалд сэтгүүлчдийг хөөхөөс ч яахав.

Гэхдээ бид дахин оролдлого хийж, эгчийг нь гуйж байж цөөн хэдэн асуулт тавьсан юм.

-Оюунтуулын биеийн 65 хувь нь түлэгдсэн гэсэн, үнэн үү. Зарим нь энэ худлаа мэдээлэл гэсэн байсан?

-Үнээн үнэн.

-Нэлээн зовиуртай, хүнд байгаа юм шиг санагдлаа, биеийн байдлыг нь харахад?

-Хэцүү байна. Унтаж чадахгүй байгаа ш дээ. Яаж ч унтаж чадах юм бэ. Ар нуруу, цээж хэсэг нь түлэгдчихсэн юм чинь. Унтаж чадахгүй л байна.

-Эмнэлэг дээр ухаангүй ирсэн гэсэн, үнэн үү?

-Үгүй, үгүй арай ч ухаангүй ирээгүй ээ.

-Алдармаа бас түлэгдсэн гэсэн. Бас эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн, энд ирсэн үү?

-Түлэгдсэн, үгүйг нь та нар Алдармаагаас утасдаад л асуучихгүй юу.

-Алдармаа Оюунтуулыг эргэж тойрч ирсэн үү?

-Үгүй ээ үгүй.

-Утсаар ч юм уу, ярьж уучлалт гуйсан уу?

-Уучлалт гуйгаагүй.

Тэрээр үүнээс өөр хариулт өгөхийг хүссэнгүй. Эмнэлгийнхний зүгээс биднийг гарахыг шаардаж байлаа.

Түлэгдэлт гэдэг маш хүнд зовиуртай, эмчилгээ, арчилгаа шаардлагатай хэцүү гэмтэл байдаг. Жүжигчин бүсгүй ийм зовиур шаналгаатай байхад нь элдвийг асуусандаа хүлцэл өчихийн зэрэгцээ, биеийн байдал ямар байгаа талаар бодит мэдээлэл хүргэхийг л зорьсноо илэрхийлж байна.  

Д.ЦЭГЦ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (149)

  • Зочин
    Алдармаад биеэ тоох юу ч байхгүй боловч өөрийгөө ихэд бодсон давилуун зангаасаа болж ийм тэнэг, хүн биш болчихсон чөтгөр. Их нүгэл хураалаа даа. Ийм хүний энерги их муу байдаг гэсэн. Түүнээс холхон явах хэрэгтэй. Юун түүний бүтээлийг үзэх.....гай болно...
    2018 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин
    myysain yashkaanyyd vxsenee xiij boow bylaatsalddag bna aaa.
    2018 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Shorond hiigeech. Ene bol gemt hereg.
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
  • ????????
    Алдармаа бол хорт могой шиг зальтай хүүхэн
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • jaha
    yrun inghed ta nart ymar hamaa bainaa hunuu muug vzej baihinhaa opond oorsdiigee hicheej amidartsgaa ene hoyorig heleltgui ta nariin amidrald gsn iim tohioldoj yu magad ta nartai nargvi nad 2hund buur hetsuuyl baiga setgeliin dem uguh baital am amaa bariltsaad tenegtgeegd bhin ene humuus gj unheer so ymaa
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • оогий
    туул биеээ хурдан эдгээгээрэ бүхийл сайн аргаа хэргэлээрээ хэрэв сайн болвол алдармааг бас уучлахийг бодоорой
    2014 оны 10 сарын 22 | Хариулах
  • ogii
    er ni aldarmaa mogoi shig huiten emegtei gadnaasaa andashgui l baidag um bna doo manaihaaan
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • ama
    orchin ueiin emegteichuudee gej haana bainaa nogoo hatan uhaan nogoo erchuuded hurtel hovorhon haragddag tevcheertei myandsan uhaan neg muu har umnaas l bolj hoorondoo alaltsaad neg ni shoroond nogoo ni shorond yavsan biz dee niigmiin zolios bolson hoorhii
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • A
    Aimaar muukhai um hiisen huuhen Aldamaa setgetsiin uurchlulttei um bhdaa. Umnu ni amia horlokh geed bna gheed l bas medeelel garsan bsan. Amidralaas uidaad bgaa bol uuruu l yavna bizdee. Huniig iim bolgoj bdag
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • davaa
    Uurlana uurlana gehed araich ene dendenee yamar guzee zumlah gej baigaa bish
    2014 оны 08 сарын 03 | Хариулах
  • .
    uurlalaa muudlaa gexed butsalsan us tsatsaltsaxdaa yaxav dee arai ch dee . ternii orond segsiitel zodoldoxgvi
    2014 оны 07 сарын 21 | Хариулах
  • zochin
    Hutsaach OYUNTUUL ooroo ehleed haluun usaar Aldarmaag zumalsan yum chin hohi chinee.
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • чимэг
    Хамгин муухай зүйл болсон Хүн яаж ч уурласан ийм зүйл хийж болохгүй, эрүүл ухаантай хүн. Алдармаа яав ч эрүүл биш, сэтгэцийн өөрчлөлтэй байх
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • kj
    2yylaa neg sorog energitei huuhnuud ali alindaa bgaa daa tuul harah tsarainii heruulch maygiin huuhen
    2014 оны 07 сарын 13 | Хариулах
  • gaihal
    ene 2 yg yasniig hajuud n bsan humuus shudraga yrih heregtdei shd humuusiig ingej taltsuulj bhaar yrlagiin hunii ner toroo aldcan yum chin odoo yug n hairladag iin saihan yriad ogoh hun bnauu 2yylhnaa baij bgaad ys butsalgaj baigaad za odoo hereldii gej baigaad hereldeegui n lawtai
    2014 оны 07 сарын 13 | Хариулах
  • өрөвдлөө
    алдармаагийн арьсыг хуулж аваад нөхөн сэргээлт хийлгээ насаараа эрэмдэг явалтай биш
    2014 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Алдармаагийн арьсыг хуулж аваад өөртөө нөхүүлж хийлгээрэй. Хурдан эдгээд наад шулмаа шоронд хатаагаад өг минийй дүү
    2014 оны 07 сарын 05 | Хариулах
  • saran
    ner hugarhaar ys hugar gedeg ym daa odoo ta 2 g ajild avah gazar oldohgui lav taizan deer deer ta 2g gargahgui bailgui hen hen n joohon tesver tevcheertei uujuu taivuun uhaantai baisan bol haanaas iim bolohov hunii ugiig tevcheertei sonsoj buruu ymand zuv hariu ugdug uhaand suralts
    2014 оны 06 сарын 30 | Хариулах
  • Зочин
    ugui2 aldarmaa chine obichon hun shuudee
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
  • zochin
    uuriin munhag hun alahad hurgen haluun us hun uruu zazna gesen chine yu gesen ug be burhan mine
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин
    яаж нүүрээ түлсэнгүй вэ бие юм чин гайгүй дээ идгэхээр нь заавал ажилдаа эргэж ороорой
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин
    туул өөрөө ихлээд аягатай усаа цацсан хариуд нь уурандаа алдармаа буцалсан усаа савтай нь аваад цацсан гэсэн эрэгтэй хүнээс болсон гэнэ 2лаа үнэхээр галзуу хяналтгүй ууртай хүүхнүүд бидэнд бол туул л дажгүй жүжиглэх аяддаг юм харин нөгөөх нь бол биенээс цааш юмгүй хүүхэн өөр ажил хийж хоолоо олж идэлдээ ингэж бөөгөө үнэлж байхаар тийм биздээ ардуудаа
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
  • nagi
    eruul saruul uhaantai hunii hiih uildel mun vv??? gaihmar ym be. bur oi gutchilaa. aldarmaa icheech
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • nin
    uuriin munhagaar taiznii hun baih bolomjgui bollo doo
    2014 оны 06 сарын 13 | Хариулах
  • zochin
    yamar ulgiitei huuhed bish dee gants ayaga usand biyeinhee 65 huviig tulchihdeg huurhiileltei yumaa. Bagahan shig SENSAATSLA
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • S class
    ENE 2 JUJIGCHIN CH BISH ONOOGIIN MONGOL EMEGTEICHUUD MIN IIM MUUHAI ES SURTAHUUNGUI BOLJEE, BUGD L UURAA BGATAAJ YADSAN UURTAI, OMGOLON ZANTAI BOLTSGOOJ DEE. 1 RUUGEE YAJ HALUUN US TSATSAJ CHADAJ BNAA. NAAD 2 ZAWAAN JUJIGCHDIIIN OMNOOIS ICHIJ BN
    2014 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Yanhan Tuul uuruu zugeer bgaagui l bj taaraa. Bugsuu ih unelj guigeed bval burhan chamaig ingej gesgeej bgaan
    2014 оны 06 сарын 07 | Хариулах
  • oogii
    tuulaa hurdan edgeerei aldarmaa gej bugs shig tsaraitai saaraltsan shulmiin duu hooloitoi teneg huuhniig shorond yavuulaad hen c bish bolgovol taarna
    2014 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин
    нүд үнэн ч чих худалч гэдэг Алдармааг гэмтсэн гэсэн баталгаа одоохондоо алга л байна.Харин Оюунтуул нь түлэгдээд эмнэлэгт хэвтэж байгаа нь үнэн л байна шүү дээ.Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр Алдармаа буруутай болохоороо л дуугай байгаа байлгүй Алдармаа найз маань түлэгдсэн байна лээ гээд байсан нээрээн түлэгдчихсэн байна ш дээ гэж үнэмших юм байна уу ...
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
  • Оюунтуулд
    Би Алдармаа биш шүү.Би та 2-ын хэнийг нь ч танихгүй.Гэхдээ хэлмээр болоод байна.Оюунтуулаа Алдармаа дуугүй байгаад байхад өөрөө эхэлчээд чи дуугүй л байгаач.Шударга байлдаа.Энэ бичлэг энэ сэтгэгдэлүүд бүгд чиний явуулгаар хийгдэж хэлэгдэж байгаа нь харагдаж байна шүү дээ.Чиний хир хэмжээ энэ бүгдээс харагдаж байна бус уу.Өөрийгөө янз бүрээр өмөөрч өрөвдөж бичээд л.Алдармаад ч гэсэн сайнгүй л байгаа.Тэр чинь ч гэсэн махан бодьтой зүрх сэтгэлтэй хүн өвдөж шаналж л байгаа.Гэсэн ч тэр хүн чинь тэсээд тэвчээд дуугүй байгаад байгаа юм биш үү.Бусад нь ч гэсэн хүнийг учрыг нь мэдэхгүй байж ингэж хэлж доромжилж болохгүй ш дээ.Та 2 хэн хэн нь сайхан л бүсгүйчүүд.Гол нь байдал нэгэнт ийм дээрээ тулсан хойно нэг нэгийгээ биш гэхэд өөрсдийгөө бодоод хүндлээд жаахан ухаалаг байгаач.Чи өөрөө ер нь ажиглаад байхад наль шаль гэсэн янзын нөхөр байна шүү.Энэ янзаар бол чи өөрөө эхэлж хүн рүү халуун ус цацаж түлсэн нь үнэн шүү аягүй бол.Муухай юмдоо.
    2014 оны 06 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025