Жүжигчин Ууганаагийн болзоот бүсгүй

Уран чадварлаг хөтлөлтөөрөө их хотын хамаг л чухал, үнэтэй арга хэмжээг амилуулах болсон жүжигчин Ууганаа үргэлж бүсгүйчүүдийн анхаарлын төвд байдаг. 

Гэхдээ түүнийг сонирхож байгаа бүсгүйчүүд яагаад ч нэмэргүй нь дээ. 

Түүний гэргий Уянга нь ингээд булан тохойгоос харж зогсдог байх нь байна шүү. Санамсаргүйгээр Ууганааг гэргийтэйгээ явааг мэдэхгүй хандарч байж “самардуулах” вий. Олны нүдэнд өртөхгүйг хичээн буланд зогсох түүний гэргий нөхрийнхөө хөтлөлтийг инээмсэглэн харах аж. 

Хэдийнээ гурван хүүхдийн ээж болсон ч гуалиг бие, галбираараа гайхуулах Уянгааг харсан огт танихгүй залуу бол утасны дугаарыг нь ч гуйчихаж мэдэхээр харагдаж байна шүү. 
Ууганаа минь завгүй байж байгаад гэргийгээ алдав аа. 

Сайхан төрөх ч хэцүү юм даа. Хэн хэндээ хяналт тавьж, хаа явсан газраа хараачилж явах амаргүй байдаг уу, хоёр оо? 

Д.Сэргэлэн 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • xaxa
    doligontson hoshnogo we
    2014 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин
    aytaihan busgui bn shuu ger buld ni az jargal husie
    2014 оны 04 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025