Асашёрюү “Обамадав”

Барак Обама гэгч нөхөр манай Ерөнхийлөгчийн нүүрний өмнүүр гараа сарвагануулснаас болж “Обамадах” гэдэг үг гарч ирсэн дээ. Ямарсайндаа Ерөнхийлөгчийн хүү лааны тосон баримлын музейд Обамагийн өмнө зургаа авахуулж, аавынхаа хариуг авсан гэж байгаа.

Тэгвэл Асашёрү Дагвадоржийн Ерөнхийлөгчөө “Обамадсан” бас нэг зураг байна.

Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Японд эмчлүүлж байхад нь манай дөрвөн аварга эмнэлэг бүр монгол банштай цай бариад эргэж очсон, эгнэж зогсоод хүндэтгэл үзүүлсэн зураг нь “од” болсон.

Харин Асашёрюү аваргын “Обамадаж” байгаа энэ зураг харваас фотошоп гэдэг нь андашгүй. Бүр Обамагийн бололтой парлийсан хар гар байна шүү.

Уг нь Асашёрү ч ийн жинхнээсээ сахилгагүйтэж байхаасаа сийхгүй л нөхөр. Ээбээ ч гэсэн инээдэм, марзагнаан болгож байхаасаа сийхгүй. Жинхнээсээ “Обамадуулчихаад” Монголд бас сайхан сурталчилгаа болж байна. Монгол гэж ямар улс байдгийг нь ч мэдэхгүй байсан улсууд хүртэл сонирхоод байгаа сурагтай гэж ярьж байлаа шүү дээ.

А.АНУ 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025