“Киви” Намуунаагийн экс тайчив

Сүүлийн үед бэлгийн тал дээр “хөрсөн” юм шиг кино, уран бүтээлчид эротик үзэгдлээс зугтах болсон. Харин хамгийн сүүлд нээлтээ хийсэн “Тэртээх ертөнцийн хөгжимчин” кинонд ийм үзэгдэл гарч олны анхаарлыг ихэд татав.

Нүцгэн хүүхэн, залуу ямар үзээгүй биш, юун сүртэй юм гэж байсан зарим нь гол дүрийн “эротик залуу” хэн болохыг мэдээд сонирхол нь улам төрж байх шиг. Тэгвэл амтлаг исгэлэн жимснүүд болох “Киви” хамтлагийн хар сувд Б.Намуунаагийн экс найз залуу Л.Гантулга энэхүү киноны гол дүрийг бүтээсэн юм.

Тэрээр СУИС төгссөн, дөнгөж 20 гарч яваа кино ертөнцөд бол шинэхэн, халуухан “талх” билээ. Анхны гол дүрээ бүтээсэн түүний түүхий юу, халуухан уу, авьяастай юу гэдгээ харуулах торгон мөч одоо тохиож байна.

Ямартай ч нуруугаар өндөрт тооцогдох Л.Гантулга харагдах байдал нь дажгүй юм гэж үзэгчид шивэр авир хийж байна билээ. Б.Намуунаатай буудлаас гарч яваа дотно агшин нь хэвлэлээр гарч байсан Л.Гантулга кино уран бүтээлд тоглосон даруйдаа эротик имиж үзүүлээд авав.

Үзэгчид “Киви-гийн Намуунаагийн эксийг “үзэх” үү гэж бие биеэ нудчиж байна лээ шүү. Киноныхоо трейллерт Л.Гантулга нүцгэлж, шалдалж, элдэвлэж байгаа хэсэг гардаг нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байгаа аж.

Охидуудад ямартай ч Л.Гантулга таалагддаг дүр болох уу үгүй юу харах л үлдлээ.

Д.Сэргэлэн 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Сайхан залуу байна
    2014 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин
    zaluus maani ih saihan bolson bn.zov saihan amidraasai
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Namuunaagaas duu bas dajgui zaluu bn shuu daraagin nz zaluu ni gachin haltar yum bsan chi ch aldaj dee
    2014 оны 04 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025