“UBS music” телевизийн нүүр царай болсон хөтлөгчдийн эгнээнд дээгүүрт бичигдэх Одко энэ жил “Universe best songs” эхлэхэд алс холын Америкт амарсан шигээ цагийг зугаатай өнгөрүүлж байв.
Ямартай ч Одко, Анууш хоёргүй нэвтрүүлгийн тайз тэгтлээ эл хуль оргисонгүй. Аргагүй шүү дээ, хөтлөгчийн олноор “зодсон” юм чинь.
Үргэлж гял цал имижтэй үсний засалт, нүүр будалт нь хэдэн янзаар хувирч байдаг Одко одоо харахнээ тун томоотой болсон байх чинь. Нас тогтох сайхаан гэж.
Өөрөөсөө найман насаар дүү, нэвтрүүлгийнх нь оролцогч буриад залуу Цоктод дурлан хамтран амьдарч ч байсан түүнийг салалтын дараа нь мөн л бас нэг “нялх” оролцогч А.Асутайтай холбож байсан удаатай.
Ямартаа түүний имижээс ч болдог уу “Дүү залуу сонирхдог” нэр, хоч үргэлж дагадаг. Харин одоо бол байргашсан Одкод арай л өөр дурлалын романс, таамаг бичигдэх болов уу.
Бүсгүй хүн өөртөө 100 хувь сэтгэл хангалуун байх нь ховор бол Одко эсрэгээрээ 120 хувь өөртөө хангалуун явдаг, нэг ёсны өөрийнхөө фэн нь гэсэн шүү.
“Надад ээж ааваас өгсөн эрүүл саруул бие бялдар, гоо үзэсгэлэн, бурханаас өгсөн өчүүхэн авьяас, амьдралааc олж авсан чамгүй туршлага, ухаан бүгд байгаад би үнэхээр баярладаг. Заримдаа өөртөө итгэлтэй байдал минь хэтэрчих гээд байдаг юм” гэж ярьсан удаатай.
Хоёр эгч, нэг ахтай айлын бага охин Одко угийн эрх. Хааяа зан нь илэрч хэлээ “зажилдаг” гэж түүнийг үзэгчид шүүмжлэх нь бий.
Харин одоо имиж нь хувьсан томоожсон Одко хэлээ зажлах нь багассан байж мэдэх юм шүү.

Б.Уян
Сэтгэгдэл (5)