Гоо үзэсгэлэн, авьяас чадвар нь хэзээд гайхуулж байдаг Драмын театрын сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Д.Эрдэнэцэцэг саяхан хувийн амьдралдаа огцом өөрчлөлт хийсэн билээ.
Ээнэгшин дассан театраасаа гарч, нөхрөөсөө өрх тусгаарласан түүнийг хажуу өрөө хөлслөн амьдарч байгаа гэхэд олон хүн халаглаж байсан.
“Авьяастныг хайрла, бусад нь учраа олчихно” гэдэг дээ. Нээрээ бодит амьдрал дээр ихэнх авьяаслаг жүжигчин бүсгүйчүүд өөрийн гэсэн байр оронгүй, аав ээжийнхээ хаяанд эсвэл хөлсний байраар амьдарч явдаг юм билээ.
Тэгсэн ч тэд хэзээ ч уруу дорой харагдаж байсангүй, харагдах ч эрхгүй. Д.Эрдэнэцэцэг хэсэгтээ нам гүм байсны дараа “Зүүдэнд ч оромгүй явдал” киногоор урлагтаа эргэж ирсэн бол “Ус дээшээ урсдаг” олон ангит уран бүтээлд мөн тоглож байна.
Киноныхоо нээлтийн улаан хивсэн дээр цаанаа сэтгэл тэнүүн, өөртөө итгэлтэй бардам алхах бүсгүй багагүй жин хаяж, өнгөлөг сайхан харагдаж байгааг харсан хүн бүхэн шагшиж байв.
Үнэхээр ч нэг шинэ амьдрал эхэлж байгаа, бүгдийг шинээр хийж бүтээх өрнүүн сэтгэл нүүрэнд нь тодрох бүсгүйгээс өөрчлөлтийн салхи сэвэлзэж байх чинь.



Б.Уян
Сэтгэгдэл (1)