Ж.Батбаяр яагаад худал ярив?

 СГЗ, Ж.Батбаяр уг нь хэр баргийн зүйлд барьц алддаггүй туршлагатай хөтлөгчдийн нэг. Гэвч саяхан болсон нийтийн дуучдын улаан хивсний ёслолын үеэр мань хүн маш том алдаа гаргаж, мэдэгдэл хүртэл хүлээж аваад байна. 

Угаас улаан хивсний ёслол гэхэд, хүнд үзүүлэхэд ичмээр л дамшиг даа гэдэг шиг ёстой ичиж үхмээр юм болсныг хэлэх үү, хэдэн дуучид нь цагтаа ирж өгөхгүй хөөрхий өндөр настай хөтлөгчийг хүнд, бэрх байдалд оруулдаг юм байгаа биз дээ.

Хөтлөгч нь ч байж суух газраа олж ядахдаа байсхийгээд л хөтөлбөрөө гаргаж ирээд унших. Хичнээн ч удаа уншив даа, хөөрхий тэр хөтөлбөрийг.

Энэ ч яахав, дүүрсэн хэрэг гэж бодоход эцэст нь гавьяат хөтлөгч маань хүн гүтгэж, худлаа ярьсан хэрэгт унаад байна. Тэрээр дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын хоёр сартай бяцхан хүүг сэхээнд байгаа учраас тоглолтонд ирж чадсангүй гэж цугласан олны өмнө ил шулуухан хэлсэн нь ийн асуудал дагуулаад байгаа юм.

Хос дуучид уг ёслолд угаасаа оролцохгүй гэдгээ мэдэгдээд байхад худлаа ярилаа, тэгэх тэгэхдээ бүр нялх үрийг нь оролцуулсанд ихэд эмзэглэж байгаагаа мэдэгдлээ.

Нас зүс, намба төрхийг нь бодсон ч Ж.Батбаяр гуай ингэтлээ барин тавин худлаа яримгүй. Магадгүй зохион байгуулагчдынх нь тарьсан будлиан байж таарах болов уу.

 

Г.Бөртэ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025