Жүжигчин Г.Золзаяа хүн бүлэглэн зодож танхайрсан хэрэгтээ 1,6 сарын тэнсэн харгалзах ял сонсоод байна.
Тухайн үед түүнийг хүн зодож танхайрсан талаар хэвлэлүүд шуугиж байсан ч бүсгүй ийм хэрэг огт болоогүй, худал цуурхал гэсэн хариулт өгч байсан билээ. Гэвч цаг хугацаа хэний үнэн болохыг харуулж, жүжигчин бүсгүй шийтгэл хүлээлээ.
Г.Золзаяа найз охидтойгоо бааранд наргиж байгаад Ану хэмээх бүсгүйтэй муудалцаж, улмаар араас нь хөөж очин зодсон хэрэгт нь шүүх танхайн зүйл ангиар ял төлөвлөжээ.
МУГЖ О.Бат-Өлзий, АЖ С.Сарантуяа нарын хүү залуу жүжигчин Б.Тамирын экс гэргий энэ бүсгүй харагдаж байгаагаасаа огт өөр тун ч дур зоргоороо, хэт чөлөөт үзэлтэй нэгэн гэдэг. Охиныхоо ааваас салахдаа Пүүжээгийн экс П.Цэгцбаатартай нэр холбогдоод авсныг бодоход ч түүний хэн болох нь харагдах мэт.
Сэтгэгдэл байхгүй байна