“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын талаар хар мэдээ дэгдээд буй. Жил гаруйн өмнө Ц.Алдармааг амьдрах утга алга гэсэн гутралын үг бичихэд нь түүний фэн залуучууд аргадаж сэтгэлийн дэм өгч байсан санагдана. Гэтэл энэ удаад бааранд зодуулж байна гэсэн бичлэг тарсан нь ч, энэ бол Ц.Алдармаа биш, худал мэдээлэл гэсэн тайлбар бас сонсогдсон.
Эх сурвалжуудын мэдээллээр бол жүжигчин бүсгүй хамтлагийнхаа хамтран зүтгэгч Д.Оюунтуулын ар нурууг халуун усаар түлсэн байна. Одоогоор түүний биеийн 65 хувь нь түлэгдсэн, биеийн байдал нь хүнд байна гэсэн мэдээлэл бидэнд ирлээ. Хэрвээ энэ үнэн бол ийм хэмжээний түлэгдэлт жүжигчин бүсгүйн амь насанд ч аюул учруулж болзошгүй юм.
Сэтгэгдэл (4)