Д.Мөнхбаярын иргэншлийг сэргээхгүй

Монгол Улсын Гавьяат Тамирчин, буудлагын спортын ОУХМастер Д.Мөнхбаяр ХБНГУ-ын иргэн болж, элэг нэгтнээ гомдоож байсан цаг саяхан.

Герман гэдэг улсын нэрийн өмнөөс олимпт оролцож, герман нөхөртэй болоод арваад жилийн нүүрийг үзэж буй тамирчин бүсгүй өдгөө харин Монгол Улсынхаа иргэншлээ сэргээх гээд гуйж цөхрөөд байна. Тэрээр энэхүү хүсэлтээ өнгөрсөн жилийн зургадугаар сард гаргасан ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанаас татгалзсан хариу өгсөн байна.

Шинэ оны дараахан дахин Монгол Улсын иргэн болох хүсэлт гаргаад мөн л бүтэлгүй хариу сонсчээ. Түүний Монгол Улсын иргэн болох хүсэлтийг ийнхүү зөвшөөрөхгүй буцаагаад байгаагийн учир нь герман нөхөртэй нь холбоотой аж.

Хэдийгээр Д.Мөнхбаяр нөхрөөсөө салаад удаж байгаа ч гэсэн түүнд албаныхан  "Танай нөхөр чинь германы цэргийн армид тусгай алба хашиж байсан. Тийм учраас ТЕГ чамайг шалгана" гэх зэрэг хариулт өгсөн байна. 

Ийм асуудлын эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргадаг бөгөөд "Нэгдүгээр хүн" зөвшөөрөхгүй байгаад Гавьяат Тамирчин ихэд гомдсон сурагтай.

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • Зочин
    тэр үед гарахгүй ч гээд яах вэ өөрт бгаа авьяасаа гаргахын тулд бүх л боломжоо хайна шүү дээ харин манайд л асуудал бгаа байх шүү мөнгө сонин биш байлгүй дээ чадал нь байхад хаана ч олох л мөнгө шүү дээ залуусаа ямар ч асуудалд соёлтой хандацгаая
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин
    монголоор хохь нь гэдэг юм
    2014 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Сар бур олгож байгаа олимп,дэлхийн аваргын тэтгэлэгийн монго л авах гэж новширч бгаа юм герман банз чинь
    2014 оны 04 сарын 30 | Хариулах
  • q
    eh ornoo yduu bhad n hayad l yvaa bizdee. tegeed ter nutagtaa l baildaa
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Chi uuuruu bayarsaihanii nuutsan ym bishuu
    2014 оны 04 сарын 29
  • Зочин
    Гомдоод байхдаа яахав дээ. Иргэншлээсээ татгалзаж байхдаа л хожмын үр дагаврынхаа тухай бодох л байж дээ. Өнөө маргаашийн хэдэн халтар төгрөгнөөс болж улсаа хаяад яваа биз дээ. Чамайг улсаасаа гараад явахад их л харамсаж байсан даа би.
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • 5112
    БАЯРСАЙХААН... ОХИН ЧИНЬ ТОМ БОЛЖЭЭ...
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
    • Зочин
      Chi uuuruu bayarsaihanii nuutsan ym bishuu
      2014 оны 04 сарын 29
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025