Үзэгчдээ хором ч уйдаагаагүй дэлгэцийн бүтээл болох “Тусгай салаа” киноны Сүлдийн аавын дүрийг бүтээсэн Э.Баярзул тэр үеэс улам залуужаа юу даа.
Дарга аавын дүр бүтээх хүн байрагшуу харагдахын тулд магадгүй тэр үед жин нэмсэн ч байж болох. Харин одоо бол нурууны махаа гээж ёстой сүмбэн цагаан залуу болжээ.
Э.Баярзул амьдрал дээр ч дарга. БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн бол бас ч жижиг албан тушаал биш. Увс нутгаас гаралтай тэрбээр нутгийнхаа “шоу менежер”.
Аймаг, сумдын урлагийн хувцас хэрэглэл, хөгжим гээд хамаг асуудлыг нь шийдэж өгдөг түүнд нутгийнхан нь ихэд элгэмсүү байдаг юм билээ.
Төрсөн нутгаасаа гараад удсан ч нутаг усаа гэх сэтгэлээ гээлгүй яваа Э.Баярзул Увс аймаг гэвэл нүд нь сэргээд л ирдэг гэсэн.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (3)