Уургийн дутагдал нь үхэлд хүргэх үү?

Монголчуудад бясалгал гээч юмыг утгаар нь таниулж олон ч хүнийг араасаа дагуулсан Ц.Саран багш эгээ л бурхан мэт тахигдаж байсан цаг саяхан. 

Духан дундаа ганц нүдтэй Дува сохор гэдэг шиг хөмсөгний хоорондох мэнгэ нь бүр ч итгэл үнэмшил төрүүлдэг мэт. 

Таксинд суухдаа хүний халуун суудал дээр суухгүй гэж олбогоо авч явдаг байсан цэмцгэр эмэгтэй орчин цагийн хэв маягаа дагаж гар утсаараа нэг тойруулаад суучихдаг болсон гэдэг. 

“Мах иддэг хүнээс цус үнэртдэг” гэж хамраа зангидан шантайсан хүн нь мөн л тэр. 
Цагаан хоол идэж сүүлнээс өөр махны төрлийн юм хоолойгоороо давуулахгүй 20 гаруй жил амьдарсан Ц.Саран сүүлийн үед бие нь тун таагүй байгаа талаар ойрын эх сурвалж нь ам алдсан байна. 

Уургийн дутагдалд орсны улмаас ихэд чилээрхэж, үхэл амьдралын асуудал яригдах болсон ч гэж “бор шувуу” нисэх болов. 
Монгол шиг эрс тэс уур амьсгалтай нөхцөлд махан хоол идэхгүй хаа “далд орох” билээ. Монгол хүний бие, физиологийн онцлогтой иддэг хоол хүнс нь ч эрт цагаас зохицож ирсэн уламжлал, түүх нэгийг өгүүлж байгаа биз ээ. 

Бид ямар цагаан будааны солонгос, өвс, өт хорхойны вьетнам, бэлэн гоймонгийн хужаа биш. 

Цагаан хоол, зөв хоол, таван өнгийн жимс ногоо гэж явсаар байгаад нэгийгээ булшилж байж сая буруу зөрүү ойлголтоо засах нь уу даа. 

Идэх мөрөөрөө өөрсдөө идэхгүй бусдыг уруу татаж, дассан хэв маягийг нь өөрчлөн бие эрхтнээр нь хохироохоо одоо болих цаг болсон бус уу?  

Хүн ер нь өөрийнхөө ходоодыг өөрөө л захирахаас ам руу халбагадаж хийх хоолоо хүртэл хүнээр заалгаж суудаг хаашаа ч юм бэ дээ. 

Ядахдаа энийгээ ч болов бусдаас асуулгүй, бусдыг дагаж хөөрөлгүй хийгээд сурчих юмсан таминь ээ!

Ямартай ч бясалгалын загалмайлсан эх, нөгөө цэцэг ногоо үнэртүүлдэг мянга мянган сайхан хүмүүсийн багш чинь өөрөө уургийн дутагдалд орж амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байх шиг байна. 

Хаа хаанаа бодолтой байхгүй бол хүний эрүүл мэнд гэдэг хэн дуртайгийнх нь өгөөш болж байдаг хэрэгсэл биш шүү дээ. 

 

А.ЭНХЛЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • оогий
    Атаархуу махчин мангас бичиж хөөрхий, цус үнэртээд байна бичсэн үгнээс нь
    2017 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Хуцдаг сэтгүүлч вэ, наад худал мэдээлэлээ устгаарай, үгүй бол чамаас хуулын дагуу арга хэмжээ авна даа, яасан олон муу хэрүүл хараалын үг хэрэглэдэг бас үнэн юм бичдэггүй худал мэлээлэлээр хоолоо олж иддэг новш вэ чи
    2016 оны 04 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Монголчуудаас хир унэртдэг гэсэн биш цус унэртдэг байжээ
    2014 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин
    Наад мэдээлэл чинь үнэн юм уудаа
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин
    яана аа тийм үү
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025