“Kiwi”-гийн “хар сувд” Намуунаагийн мөрөөдөл юу болохыг та мэдэх үү? Тун ч гэнэн мөрөөдөл дуучны сэтгэлд нуугддаг гэнэ шүү.
Жардугаар цэцэрлэгт хүмүүжиж, улмаар Хүүхдийн Ордны дугуйлангаас ХБК-д орох замналаа эхлүүлсэн Намуунаа, хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол өнөөдөр хаанаас гоё чихэр олж идэх вэ, хэнтэй уулзаж ямар тоглоом тоглох вэ гээд явж баймаар байгаагаа нуухгүй байна.
Магадгүй ангийнхан нь гэр бүлийн амьдралд хөл тавиад, гялалзуулаад байдаг, гэтэл хатуу гарт продюсерынхоо хайр гамгүй диктатурын дор хүүхэн хүний хүслээ ч биелүүлэх эрхгүй яваадаа дургүйлхэхдээ дуучин бүсгүй baby болох мөрөөдөл тээгээ болов уу? Сүүлийн үед байсхийгээд л нэг найз залуу сонгодог, төд удалгүй больчихоод байгаа нь ийм дүгнэлт хийхэд хүргэж байгаа юм. Хүүхэд гаргаж өгөхгүй бол нөхрүүдийг тогтоох хэцүү гэдэг шүү дээ, Намуунаа минь.
А.Бөртэ
Сэтгэгдэл байхгүй байна