Хаврын хаварт, чухам хонхны баяраар л хит болдог "Хонхны нулимс" дууны эзэн Ч.Бат-Эрдэнэ чухам энэ л дуугаараа од болж байсан билээ.
“Төмөр хонхноос нулимс гарлаа юу” гэж хэсэг шоолуулсан дуучин эр тухайн үедээ Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд амьдарч байсан зохиогчид нь “Ауди” машин өгөн байж “Хонхны нулимс” дууны зохиогчийн эрхийг эзэмших болсон гэдэг. Энэ жишгээр дуучин, зохиогч, яруу найрагч гурвын хэн нь зохиогчийн эрхээ эзэмших, олсон орлогоосоо хэдэн хувийг хүртэж байх талаар хоорондоо тохирчих хэрэгтэй гэж мань эр ярьдаг.
Хонх уйлуулсаар МУГЖ цолоор энгэрээ мялааж орхисон түүнийг оготны нүхээр ч ороод гарчих сүйхээтэй эр гэдэг. Сүйхээт маань өдгөө СУИС-ийн Соёлын боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байна.
Хэсэг уран бүтээлээсээ хөндийрч, харьд боловсрол мэдлэгтээ анхаарсан түүүнийг хэзээ нэгэн цагт улс төрд орох үүд хаалгаа эртнээс бэлдэж эхэлсэн, тийм ч учраас гадаадад сурахаар одсон гэж байсан. Магадгүй түүний улс төрийн карьерын эхлэл захирлын суудал байж ч болох юм.
А.АНУ
Сэтгэгдэл (2)