Ц.Амарболд суллагдсаныхаа дараа анх удаа

2008 оны долдугаар сарын нэгний хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс ял авсан хошууч генерал Ч.Амарболд магадлангаар суллагдаад яг сарын дараа генералуудын баяраар анх удаа олны өмнө гарч ирлээ.

ШШГЕГ-аас хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарыг хугацаанаас нь өмнө суллах боломжтой хэмээн үзсэн бөгөөд шийдвэрийг дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхийн хуралдаанаас гаргаж байв. Тэд Цагдан хорих 461 дүгээр ангид буюу “Ганц худаг”-т  хоригдох хугацаандаа элдэв зөрчил, дутагдал гаргаагүй, “Хамгийн сайн хүмүүжигч” болцгоосон гэж албаны эх сурвалжууд хэлж байсан билээ.

Хэрэг явдлыг нэхэн санавал хошууч генерал Ч.Амарболд болон хурандаа Ш.Батсүх нар цэргийн тушаал авсан хүмүүс. Харамсалтай нь тэдэнд тушаал өгсөн жинхэнэ эзнийг одоо хүртэл тогтоож чадаагүй.

Тухайн үед ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хошууч генерал Ч.Амарболд нэгэнтээ, “Би хэн нэгэн хүнд иргэд рүү буудах тушаал өгөөгүй” гэдэг. Нөгөөтэйгүүүр, тухайн үед Онц байдлын комиссыг толгойлж байсан ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил шууд дээрээс нь цагдаагийн хурандаа нарт тушаал өгсөн үү гэсэн асуулт хариултгүй үлдсэн. Энэ асуултын хариу өнөөдрийг хүртэл таг чиг байдаг учраас хурандаа, генералуудаар туг тахисан гэж ярих нь бий.

Алив учир битүүлэг юм бүхэн араасаа бөөн хардлага дагуулдаг хойно. Зарим эх сурвалжууд “Генерал, хурандаа нарыг сулласан ч удахгүй Ц.Мөнх-Оргил нарыг мөрдөн шалгаж эхлэх байх. Тиймээс тэр үед Ерөнхий сайд байсан С.Баяр энэ хэргийн амьд гэрч болох биз” гэж байгаа.

Ямартай суллагдаад сар ч болоогүй Ч.Амарболд генерал бага зэрэг турсан болохоос тоосон  шинжгүй генерал, хурандаа нарынхаа дунд цэмбэлзэж явна.

Холбоотой мэдээллийг энд дарж уншина уу.

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (17)

  • зочин
    Амарболд генералд баяр хүргэж эрүүл энх аз жаргал хүсье та сайхан харагдаж байна
    2014 оны 04 сарын 30 | Хариулах
  • зочин
    эд дайнд явж эх орноо хамгаалсан генералууд уу
    2014 оны 04 сарын 30 | Хариулах
  • bi
    Er xvn shvv ta goy xaragdaj baina
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • sanal
    Saihan haragdaj baina. Ugaasaa l dajgyi erel dee. Gehdee neg yum bainaa. Generaluud yamar neg baidlaaar heregt holbogdood l suugaaad l gardag. General gedeg col n heveer l baigaad baih yum. Er n heregt holbogdvol tyyniig huraadag saihan coliig neg l doosh chiheed baih yum, erunhiilugch maani mehanizm baih heregetei. Odoo tegeed Dashdeleg garch ireed l mun l generalaa zyygeed l yavah uu. End neg yum bainaaa , bodolcoh heregtei met.
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • санал
    ЖИНХЭНЭ ЭР ХҮН ТАНЬД БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ ТА ЯЛСАН ШҮҮ
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • монгол
    жинхэн цагдаагийн генерал бас эр хүн
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • doogii
    Энэ явдлыг анх дэглэсэн найруулагч нь одоогийн ерөнхийлөгч Ц,Элбэгдорж шүү дээ. Амарболд генерал бол тушаал гүйцэтгэсэн цэргийн хүн. Буудаагүй бол майдан шиг болох байсан ч байж мэднэ.
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • eej
    saihan haragdaj bn. bayar hurgie
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • zochin
    iviidee gene uu ymar doldoi hog ve. Tsagdaagiinhnii yridagaar nylh bish emee nuuts amrag ni yum uu haashaa yum be. kkk
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин
    XUUL GEZ XUUL
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин
    MUU YXEERYYD
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин
    Танд эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе.Эр хүн тугч барьдаг тугалч хариулдаг гэж үг байдаг даа. Та манай цагдаагийн байгууллагад байх л хүний нэг дээ
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин
    tushaal ugsun humuusiig huuliin neriin umnuus Amarbold barij boloh bsan
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин
    1930 аад онд үйлдвэрийн эздийнхээ эсрэг хийсэн жагсаалийг дарахаар цагдаа нар иржээ Харин АНУ ын ерөнхийлөгч Рузвельт цэргүүдээ тэнд илгээж иргэдрүү буудсан цагдааг буудах тушаал өгчээ
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Хэрвээ энэ нөхдүүд тушаал өгсөн бол хүнд ял авах байсан мэдээж нөгөө улсуудад шүү дээ
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин
    тушаал өгсөн хүнииг нь тогтоож чадаагүй шүүхийг өрөвдөж байна Н Энхбаяр иргэн Дорж хоёр лав тушаал өгөөгүй
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • GANAA
    HUULIGUI MONGOL ULSIIN ALUURCHIN ALHAJ YAVNA.
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • irgen
    evii dee.minii hundelj yavdag hun..haramsaj bn,shudarda bus yavdal bsan..tandaa mongoliin ard tumen hairtai shu Amarbold general aa-jiriin irgenees..
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • z
    namiinhaa umnuus har gert morilov
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • gerlee
    Uiliin uree edlejee
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • irgen
    Er hun tug ch baridag tugal ch hariuldag . unen ym daa . gehdee ene hun bol tsereg hun .
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025