Титмийн цуглуулгатай хэмээгддэг мисс, загвар өмсөгч И.Төгсөөг гэрийн хүмүүжил сайтай, загварын охид дундаа л даруухан нэгэн гэдэг.
Баянхошуунд амьдарч тэндээ сургууль төгссөнөө төдийлөн яриад байдаггүй ч бас нуудаггүй. Дунд сургуульд байхдаа загварын дугуйланд бүртгүүлэх гээд очтол “Сайртай тохойтой хүүхэд авахгүй” хэмээн гологдож явсан түүх түүний хүүхэд хонгор насанд бий.
Орчин цагийн загварын сайхан хүүхнүүдийн цувааг үргэлжүүлж яваа тэрээр нэгэнтээ “Би гоо сайхны мэс заслыг дэмждэггүй. Эхээс төрсөн зүс царай, бие галбираа хутганы ирэн дор тавихгүй гэж боддог. Гоо сайхны хагалгаанд орсон хүмүүс эрүүл мэндийн хувьд багагүй хохирдог юм шиг, төрөлхийн гоо сайхнаараа тоглох хэрэггүй болов уу” гэж байсан удаатай.
Ийн өөрийн төрөлх зүс царай, бие галбирт сэтгэл хангалуун байдаг гэж байсан И.Төгсөө маань эсрэгээрээ дэмждэг гэдгээ баталж буй мэт сарын өмнө нүднийхээ ухархайг сэтлүүлж, давхраа хийлгэсэн байна. Харамсалтай нь нуухыг нь авах гээд нүдий нь сохлов гэгчээр өмнөхөөсөө онцгүй царайтай болчихоо юу гэмээр.
.Цэгц
Сэтгэгдэл (1)