Энэ төвд залуу лам болохоосоо өмнө анчин байжээ.
Нэг өдөр тэрээр алсан тарваганыхаа арьсыг нь хуулаад нүцгэн биеийг нь өвсөн дээр чулуудчихаад хэсэг хугацааны дараа эргээд харсан чинь алга болчихож.
Цусных нь мөрөөр явсаар нүхэнд нь очтол хэдэн мөндөл нь үхчихсэн улаан нүцгэн эхийнхээ хөхнөөс зулгааж байж. Цочирдож шоконд орсон анчин залуу шөнө дунд арайхийн сэргэж мөндлүүдийг тэвэрсээр гэртээ харьжээ.
Ингээд тэрээр дахин ав хийсэнгүйгээр барахгүй буяны мөр хөөж лам болоод гурван жил болж байгаа аж. Харин “өргөж” авсан мөндлүүд нь түүний хүүхдүүд шиг хаана явсан газар нь салахгүй дагаж явдаг гэж Хятадын сонин дээр бичсэн байна.


М.СОНОР
Сэтгэгдэл (1)