Ердөө 25 настай ч дэлхийн сонгодог бүтээлийг хийлээр дамжуулан хүмүүст хүргэхийн зэрэгцээ ХБК-ийн маркетингийн менежер, “Залуу удирдахуйн ухаан” төвийн дарга, “Интерконсалтинг” группын бизнес хөгжлийн захирал зэрэг нэг биед ахадсан олон ажлыг амжуулдаг хийлч О.Байгаль ганц бие гунхаж яваа гучтай бүсгүйчүүдийн нэг.
Харьцангуй эрт хадамд гарчихдаг манайхны нийтлэг жишгийг дагах хүсэлгүйгээ нуудаггүй хийлч бүсгүй эмэгтэй хүн бие даасан, хараат бус статустай амьдрах ёстой гэж үздэг гэнэ лээ. Тиймдээ ч уран бүтээлийнхээ хажуугаар JCI-д идэвхийлэн зүтгэж, бизнесээ ч амжуулж, эрх чөлөөт амьдралаа ч эвтэйхэн шиг тунхаглаж яваа харагддаг. Өөрөөр хэлбэл тэрээр олон нийтийн арга хэмжээ, ялангуяа Дуурийн театрын үзвэрээс хоцроно л гэж бараг байхгүй шүү дээ. Зарим өөнтөгч нэг нь үүнийг харчихаад нөхөр хайж яваа аятай хаа сайгүй л явах юм хэмээн гоочлох нь бий. Харин О.Байгаль үүнд ямар хариулт өгнө гээч? Бусдын амьдралд бүү хошуу дүр. Би өөрийнхөөрөө амьдарч байна!

М.Сонор
Сэтгэгдэл (3)