МҮХАҮТ-нд өнөөдөр 19.00 цагаас “ETHNOSPHERE” төслийн нээлт болно. “ETHNOSPHERE” төсөл нь хөгжим, уран зураг, хувцас загварыг нэгтгэсэн Монгол үндэстний соёл урлагийн нэгдэл юм.
Монгол Улсын уламжлалт үндэсний соёл урлагийн нэгдлийг олон улсад сурталчлан таниулах зорилготой, орчин цагийн жишигт цогц хэлбэрээр хөгжүүлэн оюуны шинэ бүтээлүүдийг хүргэх зорилготойгоороо онцлогтой.
“ETHNOSPHERE” цомгийн танилцуулах арга хэмжээ
Үндэсний хөгжмийн тоглогдох арга барил, дуу авианы онцлогийг (Ethno, Electro, Dub-step, Chill Out, House, Classic) орчин үеийн урсгалуудтай хослуулсан дуу хөгжмийн нийт 10-н бүтээлээс бүрдсэн шинэ цомгийг танилцуулна.
“МОНГОЛ БРЭНД” загварын шоу
Өөрсдийн өнгө аяс, илэрхийллийг хэдийнэ олж, олонд танигдсан гурван загвар зохион бүтээгчийн бүтээлүүд үзэгчдийн хүртээл болно. Харин хөгжмийн аялгуу, хөг эгшгийг “ETHNOSPHERE” цомгийн зохиолууд бүрдүүлэх ба Монгол Модель агентлагийн шилдэг загвар өмсөгчид дизайнеруудын загварыг амилуулах юм.
“ХӨХ САЛХИ” уран зургийн үзэсгэлэн
Контемпорари чиглэлээр уран бүтээлээ туурвидаг зураач Содномдаржаа “ETHNOSPHERE” цомгийн нүүр зургийг /Cover/ бүтээсэн бөгөөд нээлтийн үеэр цомгийн эх зураг болон өөрийн шилдэг бүтээлээ танилцуулна.
Сэтгэгдэл байхгүй байна